Өнөөдрийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Улаанбаатар хотод үүлэрхэг. Бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 5-7 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 0 градус орчим, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 866,0 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр баруун болон зүүн аймгуудын зүүн хэсэг, төвийн аймгуудын зарим газраар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, хүйтэн байхыг онцгойлон анхааруулж байна. Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй.]
Баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын зарим газраар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, Алтайн өвөр говиор 17-22 градус, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.