Өнгөрсөн гуравдугаар сард АТГ-аас “Дулааны IV цахилгаан станц” Төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг С.Анхбаярыг саатуулсан билээ. Түүнд холбогдох хэргийг өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцсэн байна.
Түүнтэй хамт Л.Дэмбэрэлнямыг мөн шүүжээ. Улмаар шүүхээс С.Анхбаярт Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1-т зааснаар хоёр жил хорих, төрд ажиллах эрхийг 3 жилээр хасах, Л.Дэмбэрэлнямд Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.1-д зааснаар 1.6 жил хорих, төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасах ял оноосон байна.
1 comment
3 жилийн дараа төрд орж дахин ууж идэж болно вааа..