Мисс бүсгүйг хүүхдээ нуусан гэх шалтгаанаар титмийг нь хураажээ

Есдүгээр сарын 20-нд Украины Мисс тодруулах уралдаан болж, Киевийн бүсгүй Вероника Дидусенко түрүүлсэн билээ. Гэтэл  уралдаанд түрүүлсэн 23 настай Вероника Дидусенко ердөө гурван хоногийн дараагаар титмээ хураалгажээ. Учир нь мэдээллээ худлаа өгч уралдааны дүрмийг зөрчсөн нь тогтоогдсон байна.

Украины Мисс уралдаанд оролцогчид нь нөхөр хүүхэдтэй байж болохгүй гэж дүрэмд заасан байдаг гэнэ. Гэтэл Дидусенко нөхрөөсөө салсан ч, дөрвөн настай хүүтэй нь нотлогджээ. Ингэснээр титмээ хураалгасны зэрэгцээ шагналд авсан 300 мянган гривенийг буцаан өгөх ёстой болов.

Үүнээс гадна уралдааныг зохион байгуулагчид санхүүгийн алдагдлаа түүгээр төлүүлэхээр болжээ. Мөн Украины Мисс уралдааныг дахин зохион явуулахаас аргагүйд хүрээд байна.

 

2 thoughts on “Мисс бүсгүйг хүүхдээ нуусан гэх шалтгаанаар титмийг нь хураажээ

  1. Аса 2018-09-26 13:48 at 13:48

    ТЭНЭГ ГИЧИЙ

    Хариулах
  2. Нэргүй 2018-09-26 19:04 at 19:04

    энэ нэг тэмцээнд орох нь хүүхдээс нь ч илүү чухал байж дээ ,эргүү дагз вэ

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн