Аялал зугаалга, Албан хэрэгцээнд авто машины хэрэгцээ шаардлагатай болсон үед иргэд, аж ахуй нэгж байгууллагууд авто машин түрээсийн талаар юуг анхаарах шаардлагатай байдаг вэ?
Энэ сэдвээр Монголд автомашин түрээсийн үйлчилгээний зах зээлд аль хэдийн байр сууриа олсон тэргүүлэгч бөгөөд анхдагч компаниудын нэг болох “СПЕШЛ КАР РЕНТАЛ” компанийн ерөнхий менежер Ч.Батдэмбэрэлээс тодрууллаа.
Тус компани нь анх 2009 онд байгуулагдсан үндэсний 100%-н хөрөнгө оруулалттай СЭТГЭЛ ХАНАМЖИЙГ СПЕШЛЭЭС уриатайгаар бусад ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг компаниудаас найдвартай байдал,үйлчилгээний чанар, материаллаг бааз, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг нэн тэргүүнд тавьдгаараа бусдаас ялгардаг энэ салбартаа тэргүүлэгч компани юм.
-Монголд автомашин түрээсийн хэдэн төрлийн, ямар үйлчилгээ байна вэ. Мөн үнэ хөлсийн хувьд ямар байна вэ?
-Автомашин түрээсийн үйлчилгээг жолоочтой ба жолоочгүй түрээсийн үйлчилгээ гэж ангилдаг ба энэ нь мөн урт болон богино хугацааны түрээсийн үйлчилгээ гэж ангилагддаг. Манай компани нь бүх төрлийн бүрэн даатгалтай авто машинуудыг урт болон богино хугацаагаар, хот болон хөдөөд, олон жилийн туршлагатай соёлч боловсон жолоочийн хамтаар түрээслүүлдэг. Үнэ хөлсний хувьд дунджаар тухайн авто машиныхаа төрлөөс хамаараад 150,000 төгрөгийн үнэтэй байдаг.Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэлийг манай вэб хуудас болох http://www.specialmongolia.mn/ -с болон фэйсбүүкийн https://www.facebook.com/specialmongolia/-с хуудаснаас авах боломжтой.
-Ямар үед автомашин түрээсийн үйлчилгээ ачаалалтай байдаг вэ?
-Бидний олон жилийн үйл ажиллагааны туршлагаас дүгнэхэд тавдугаар сараас есдүгээр сар хүртэл ачаалалтай ажилладаг оргил үе гэж үздэг. Энэ нь Монгол орны маань эрс тэс уур амьсгалтай, товчхондоо аялал жуулчлалын таатай улиралтай шууд холбоотой байдаг. Гэхдээ бидний хувьд мөн 3р сараас 12-р сар хүртэл ажлын ачаалал ихтэй л ажилдаг.Энэ нь дан аялал жуулчлалаас хамаарахгүйгээр гадны улс орнуудын зочид төлөөлөгчдийн албан хэргийн уулзалт,айлчлал,хурал цуглаан зэрэгтэй шууд холбоотой байдаг.
-Танайх машинаа өөрийн жолоочтой явуулдаг юм билээ. Бас суудлын машиныг орон нутагт түрээсэлдэггүй. Эндээс дүгнэхэд Монголд түрээсийн машины үйлчилгээ хөгжөөгүй нь ажиглагддаг. Хөгжихгүй байгаа нь юунаас шалтгаалж байна вэ?
-Бид үйлчлүүлэгчдийнхээ хүсэл сонирхолд нийцүүлэн жолоочтой болон жолоочгүйгээр түрээслүүлдэг л дээ.Жолоочгүй түрээсийн үйлчилгээний хувьд тавигдах шаардлага нь өндөр байдаг болохоор дотоодын үйлчлүүлэгчид тэр бүр түрээслээд байдаггүй талтай нь ажиглагддаг. Монгол улсад энэ төрлийн үйлчилгээ нэвтрээд 10 гаруйхан жилийн нүүр үзэж байгаа боловч арай л санасанд хүртэл хөгжөөгүй байна.Энэ нь манай иргэдийн ухамсар,хандлагатай шууд холбоотой гэж үздэг.Жишээ нь:Хэдийгээр бид хатуу нөхцөлтэй гэрээ хийгээд жолоочгүй түрээсийн үйлчилгээ үзүүллээ ч гэсэн ихэнх тохиолдолд авто машины эд ангийг солих, хулгайлах зэрэг сөрөг явдал гардаг нь бидэнд маш төвөгтэй байдаг.Бид хичнээн гэрээгээ барин хариуцлага нэхэн шүүх цагдаадаа тулдаг ч энэ нь цаг хугацааны хувьд маш хохиролтой байдаг учир бид ерөнхийдөө жолоочгүй түрээсийн үйлчилгээг тэр бүр Монголчууддаа үзүүлэхээ хязгаарлах болсон.Эндээс дүгнэхэд Монголчууд ийм үйлчилгээнд суралцах нөхцөл нь хараахан бүрдээгүй байна.Түрээсийн машин ашиглах соёлд суралцсан цагт жолоочгүйгээр машин түрээслэх боломж бүрдэнэ. Мөн бид үйлчлүүлэгчдийнхээ явах машрутыг урьдчилан мэдсэний үндсэн дээр жижиг тэргийг зам сайтай орон нутагт түрээслүүлдэг бөгөөд манай бүх тээврийн хэрэгсэл иж бүрэн даатгал, GPS системд холбогдсон байдаг.
-Автомашин түрээсийн үйлчилгээг хөгжүүлэхэд ихэвчлэн ямар асуудал тулгарч байна вэ?
-Олон асуудал байна гэж үздэг.Жишээ нь:Хувьдаа авто машинтай хувь хүмүүс зав зайгаараа дураараа нэг хямд үнэ хэлээд л үйлчилгээ үзүүлнэ гэдэг.Тэдэнтэй ихэвчлэн найдвартай чанартай үйлчилгээ, аюулгүй хариуцлагатай байдлыг эрхэмлэдэггүй хямд л бол хамаагүй гэсэн хувь хүн албан байгууллагууд холбогддог.Тэгээд тухайн жолооч өөр ажилтай болох тохиолдолд шууд утсаа унтраагаад эсвэл худлаа шалтаг тоочоод үйлчлүүлэгчдээ боддоггүй мөн анх маш хямд үнэ хэлж үйлчлүүлэгчээ татчихаад замын дундаас ерөөсөө хөлсөө нэм, тэгэхгүй бол хаяж явлаа гэх мэт овилгогүй авир гаргадаг ба ямар ч татвар төлдөггүй байдал нь эргээд аялал жуулчлалын салбарын тээврийн үйлчилгээний нэр хүндийг цаашлаад Монгол улсын нэр хүндийг маш ихээр унагаж байдаг.Тэгэхээр энэ төрлийн үйлчилгээг хөгжүүлэхэд иргэд өөрсдөө хариуцлагатай байж хариуцлага нэхэж сэтгэл ханамжтай үйлчигээг авахыг л эрэлхийлэх хэрэгтэй.Манай байгууллагатай ихэвчлэн Монгол улсад суугаа ЭСЯамдууд, төлөөлөгчийн газрууд,гадны хөрөнгө оруулалттай болон дотоодын томоохон байгууллагууд олон жилийн турш тасралтгүй хамтран ажиллаж тээврийн хэрэгсэлээ бидэнд бүрэн даатгадаг.Энэ нь үнэ дагаад чанар, найдвартай байдал,мэргэжлийн үйлчилгээг эрхэмлэж байгааг нь илэрхийлдэг.
-Танд нэмж хэлэх зүйл байна уу?
– Миний дээр дурдсан байгууллагууд болон шаардлагатай үедээ байнга Спешлийн үйлчилгээг сонгон үйлчлүүлдэг харилцагчид нартаа баярлаж явдагаа энэ дашрамд хэлье.
1 comment
Бас л хэцүү менежертэй байгууллага ш дээ