Дэлхийтэй төстэй гариг илрүүлжээ

2018-09-21 17:291min1
mucha

АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн /НАСА/ шинэ хиймэл дагуул дэлхийтэй төстэй хоёр дахь гаригийг илрүүлжээ. Уг гариг нь манай бөмбөрцөгөөс 49 жилийн гэрлийн зайд М ангиллын LHS 3844 одой одыг 11 цаг тутамд тойрон эргэлддэг аж. НАСА-гийн “Twitter” дэх хуудсанд  мэдээлснээр энэхүү шинэ гариг дэлхийгээс бага зэрэг том гэнэ. Мөн Дэлхийтэй төстэй эхний гариг олдсон тухай есдүгээр сарын 19-нд мэдээлсэн байна. Уг гаригийг “Супер-дэлхий” гэж нэрлэжээ. НАСА-гийн мэдээлснээр, энэ гаригийн масс болон радиус нь усны нягтралтай харьцуулж болохоор нягтралыг харуулж байгаа нь уг гариг дээр ус эсвэл хий байж магадгүй гэсэн дүгнэлт хийх боломжтой байгаа аж.

 

1 сэтгэгдэлтэй

  • Эсэргуу

    2018-09-21 22:35 at 22:35

    11цаг гэдэг бол эх одондоо их ойрхон тойрог замаар маш хурдтай эргэдэг болж таарч байна.

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй