Гурван хоногийн өмнө түшиг тулгуур болсон хань ижлээ алдаад удаагүй байгаа Д.Батмөнх хэмээх залуу галын улмаас орох оронгүй болсон тухай мэдээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Дөрвөн охин болон өндөр настай ээжийн хамтаар амьдардаг түүнийг тэр даруй гэртэй болгох аян өрнүүлсэн бөгөөд 50 орчим иргэн түүнд гэр өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Хүйтэн сэрүүний улирал ирж буйтай холбогдуулан түүнд эхний ээлжинд гэр барьж өгсөн бөгөөд тун удахгүй нийт цугларсан хандивын мөнгөөр 2 өрөө байр авч өгөхөөр болоод буй ажээ. Яг одоогийн байдлаар нийт цугларсан мөнгө 50 сая гаруй болоод буй бөгөөд түүнд хандив өгөхийг хүссэн иргэд “TV5” телевизийн байранд цугларан өөрсдийн хандив тусламжийг үзүүлж буй ажээ.
[fbvideo link=”https://www.facebook.com/TV5Mongolia/videos/702111826818558/” width=”690″ height=”300″ onlyvideo=”1″]