Дэлхий даяар жил бүрийн есдүгээр сарын 22-ны өдрийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийн хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НЗДТГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Замын цагдаагийн алба, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, МУЗН хамтран унадаг дугуйн парадыг зохион байгуулах гэж байна.
Дугуйн парад маргааш 14:00 цагаас Сүхбаатарын талбайн баруун хэсгээс хөдлөх бөгөөд доорх маршрутаар явж, нийт 11 км замыг туулах ажээ. Энэхүү арга хэмжээ нь оролцохыг хүссэн хүн бүрт нээлттэй учраас иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.