Баянзүрхийн товчооны орчимд 4-5 км газарт түгжрэл үүсдэг байдлыг цэгцлэх үүднээс тус замыг өргөтгөх, шинэчлэх ажил эхэлсэн. Тодруулбал, Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замд гарсан нүхэн эвдрэлүүдийг засаж, дахин хучих бөгөөд товчооны уулзвар хэсгийн эргэлтийг дөрвөн эгнээ болгон засах ажил явагдсан.
Үүнтэй холбоотойгоор Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замыг энэ сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд түр хаагаад байв. Тэгвэл өнөөдөр /2018.09.20/ Улиастайн уулзвараас Баянзүрхийн гүүр, Баянзүрхийн товчооны орчмын нийт 3.5 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэж дуусаж, тус замыг 13.00 цагт нээх юм байна.