УБТЗ-д Зүтгүүр шатаж, галт тэрэг ачааны автомашинтай мөргөлдсөн хоёр том осол гарчээ

Өнгөрөгч амралтын өдөр буюу 2018 оны 09 дүгээр сарын 15-нд Агуйт-Мааньт хоорондын замд 003 илчит тэргэнд гал гарч шатжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх илчит тэргийг дахин ашиглах боломжгүй бөгөөд тухайн үед гарсан галыг УБТЗ-ынхан өөрийн хүчээр унтраас дийлэхгүй байсан учраас Улаанбаатар хот, Багахангай дүүргүүдээс гал унтраах ангийг нэмэлт хүчээр дуудаж унтраасан байна.

Дээрх аваар намжаагүй байхад дахиад нэг ноцтой осол болж галт тэрэг ачааны автомашинтай мөргөлжээ. Тодруулбал, 2018 оны 09 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө 02:40 цагийн орчим 2653-р галт тэрэг 596-р гарам дээр 32-66 УНЗ улсын дугаартай KHINO маркийн ачаатай шаланзтай мөргөлдсөн байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх ачааны машин нь галт тэрэний хөдөлгөөнөөс өрсөж нэвтрэх гэж хурдаа нэмсэн нь уг осол гарах шалтгаан болсон аж. Энэ мэтээр “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс том бага, осол аваар салахгүй байна. Хэдхэн хоногийн өмнө Замын-Үүд өртөөнд төмөр замын ажилтан галт тэргэнд дайруулж нас барсан бол, мөн нэг зүтгүүрийн А сектор бүхэлдээ шатсан юм.

Тэрчлэн өнгөрөгч наймдугаар сарын дунд 10 хоногт хүчтэй аадар борооны улмаас зорчигчийн галт тэрэг унаж осолдсон. “Дархан-1” өртөөнд ОУ-ын галт тэрэг мөн осолдсон байдаг. Монгол Улсын Засгийн газар болон Монгол Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг 2018 оныг “Сахилга хариуцлагын жил” болгосон. Гэтэл олон улсын транзит тээвэр, ачаа тээвэр, аялал жуулчлал, зам тээврийн салбарт тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг УБТЗ-д хүний амь нас эрдсэн, техник хэрэгслэх нь шатсан энэ мэт олон хэрэг гарч байхад тус байгууллагын удирдлагууд байгалиас шалтгаалсан осол аваарт би хариуцлага хүлээх хүн биш хэмээн томорч “бүлх залгисан” шиг таг чиг сууж, хариуцлагаас бултсаар байна.

Энэ байгууллагатай холбоотой бүх төрлийн осол гэмтэл, том жижиг асуудалд хариуцлага хүлээх ёстой эрхэм дарга Д.Жигжиднямаа мэдсэн ч мэдээгүй юм шиг авирлаж, хамгаалалтын компаниар хүүгийнхээ сургалтын төлбөрийг төлүүлэн ямбалж байгаа нь өнөөдөр олон нийтийн цахим сүлжээ, зарим мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэллээ. Шударга бус зүйлтэй хариуцлага тооцно хэмээн бардан амлаж тодорсон 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “шударга ёсны сэлэм”-ийг Д.Жигжиднямаа болон УБТЗ-ын удирдлагуудад эргүүлэх цаг ирсэн гэдгийг хүний амь, техникийн ноцтой ослууд анхааруулаад байна.

2 thoughts on “УБТЗ-д Зүтгүүр шатаж, галт тэрэг ачааны автомашинтай мөргөлдсөн хоёр том осол гарчээ

  1. бодлын хулгайч 2018-09-19 17:16 at 17:16

    хүрэлсүхээ сэлмээрээ жигжиднямаагийн толгойг таст. өөдгүй муу новш

    Хариулах
  2. Нэргүй 2018-09-20 11:56 at 11:56

    Хүрэлсүх чадах уу? энэ нөхрийн дэд даргыг нь галт тэрэг онхолдуулсан дараа дэд сайд болгон дэвшүүлж байгаа хүн чадах уу?

    Хариулах

бодлын хулгайч-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн