Эрүүл зөв хооллох нь хоол хүнсээ зөв сонгохоос эхлээд зөв цагт, тохирсон хэмжээгээр тэнцвэртэй идэхэд оршдог. Ихэнх залуус ганц бие байгаадаа гутарч хэнтэй ч хамаагүй холбоо тогтоохыг хүсдэг. Тэгвэл ганц бие байх нь нэг талаараа ашигтай. Тухайлбал хостой болсноор түүндээ маш их цаг хугацаа анхаарал хандуулах шаардлагатай болдог. Яг энэ үед гэр бүл найз нөхдөөсөө хөндийрөх болон хайртай хүндээ цаг зав гаргах гээд дунд нь төвөгтэй байдалд байх тохиолдол бий.
Болзоонд явж хосдоо бэлэг авч өгөх гээд л үерхэл мөнгө хоёр салшгүй холбоотой гэж хэлж болно. Төрсөн өдөр, тэмдэглэлт баяр, Валентины өдөр гээд л таны халаасыг хоослох үйл явдлууд ч ар араасаа ундарна даа. Харин та ганц бие байх үедээ илүү бага мөнгө зарцуулах бөгөөд зөвхөн өөртөө л тэр мөнгөө зориулах болно.
Австралийн Куинсланд их сургуулийн эрдэмтэд, судлаачид 15 мянга гаруй хүнээс авсан 10 жилийн нөр их хөдөлмөр шингэсэн судалгаагаа олонд танилцуулах үед дунд нь ийм нэгэн сонирхолтой баримт байжээ. Аз жаргалтай үерхэл харилцаанд байгаа хүмүүс ганц бие хүмүүсийг бодвол дунджаар 5.8 кг илүү жин нэмдэг байна. Харин ганц бие хүн дунджаар 1.8 кг жин л нэмдэг аж. Та хүнтэй болзож, үерхэж байгаа үедээ өмнө нь хийдэг байсан зүйлсээ аажим аажмаар өөрчилж эхэлнэ. Та заал авах цагаараа хайртай хүнтэйгээ хоолонд ороод явж байж мэднэ.
Эсвэл өмнө нь гүйдэг, сагс тоглодог байсан цагаараа лонх дарс аваад, гэртээ кино угсруулж үзээд хэвтэж байх болно. Таны хайртай хүн хоолны тун өвөрмөц дуршилтай байгаад, та түүнийг харахаар л сайхан хоол хамт идмээр санагдаад байж ч болох юм. Бас уг судалгаагаар үерхэл харилцаанд байгаа хүн ганц бие хүмүүсийг бодвол илүү эрүүл зуршилтай байдаг гэнэ. Тамхи бага татаж, бараг л татахаа болино.
Түргэн хоол идэх нь багасч, байнга дэлгэцийн өмнө өнгөрүүлдэг байсан цаг ч аажим аажмаар багасна. Мөн Далласын их сургуулийн судалгаагаар жин нэмэгдэх нь хоёр хүний хоорондын хүчтэй дур хүсэлтэй ч холбоотой байдаг гэнэ.