Буддын шашны лам багш нарын дунд бэлгийн дарамт, хүчирхийлэл байсан гэдгийг Далай лам хүлээн зөвшөөрчээ

Европын орнуудад айлчилж байгаа Төвдийн Буддын шашны тэргүүн Далай лам өнгөрсөн Бямба гарагт Нидерландын телевизийн сувагт ярилцлага өгөхдөө Буддын шашны хуврагуудын дунд бэлгийн дарамт, хүчирхийлэл байдгийг олон жилийн өмнөөс мэдэж байснаа хүлээн зөвшөөрчээ. Урд өдөр нь тэр ийм үйлдлийн хохирогч болсон Нидерландын дөрвөн иргэнтэй уулзаж санал хүсэлтийг нь сонссон аж.

Тэдний нэг Оане Бижлсма буддын шашны “Lion’s Roar” сэтгүүлд ярихдаа Далай лам хохирогчдыг зоригтой ил гарч, асуудлыг хөндсөнд талархаад “Та бүхэн надад зэвсэг өглөө” гэж хэлсэн гэнэ. Далай лам бас тэдний тавьсан хүсэлтийг хүлээн авч, асуудалд анхаарлаа хандуулахаа амласан байна.

Үүнээс өмнө Буддын шашны лам багш нарт хүчирхийлүүлж, хохирсон хүмүүс Далай ламд шаардлага хүргэхийн тулд #MeTooGuru хаштагтай хөдөлгөөн өрнүүлж, 1,850 орчим хүн нэгдээд байжээ. Тэдний гаргаж өгсөн шаардлагад Далай ламаас хэд хэдэн арга хэмжээ авч өгөхийг хүссэн байгаа гэнэ. Шаардлагуудын дотор ирэх арваннэгдүгээр сард Дарамсалад болох Төвдийн буддын шашны гол төлөөлөгчдийн чуулган дээр бэлгийн хүчирхийлэл, дарамтын асуудлыг хөндөж, хэлэлцэхийг хүссэн байна.

Бас гэмт хэрэг үйлдсэн Буддын шашны лам хуврагуудыг зарлаж, энгийн иргэний нэгэн адил хуулийн байгууллагаар шалгуулахыг Далай ламаас хүссэн гэнэ. Дээрх шаардлагуудыг Далай лам нааштайгаар хүлээн авсныг Бижлсма ярьжээ. Телевизийн ярилцлагадаа Далай лам ийм явдал байгааг яагаад 20 гаруй жилийн турш ил гаргалгүй нууж ирснээ тайлбарлаагүй байна. Гэхдээ тэр ийм хэрэг үйлдсэн хүмүүс Буддын шашны сургаалийг зөрчиж байгааг хүлээн зөвшөөрч Дарамсалад болох чуулганы үеэр хэлэлцэнэ гэж амлажээ.

Далай лам “шашны тэргүүнүүд энэ асуудалд илүү их анхаарал хандуулах ёстой” гэж ярилцлагын үеэр хэлсэн байна. Сүүлийн жилүүдэд Католик сүм хийдүүдийн дотор нуугдаж байсан бэлгийн хүчирхийллийн хэргүүд ил гарч эхэлсэн ч шашны тэргүүнүүд нь нуун дарагдуулж, хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Харин Буддын шашны ертөнцөд энэ асуудал төдийлөн их яригдалгүй өнөөдрийг хүрсэн юм. Далай лам уг асуудалд эхнээсээ нээлттэй хандаж байгаа нь Буддистууд Католикуудаас өөр аргаар ажиллаж магадгүй гэсэн найдлагыг төрүүлж байна.

Эх сурвалж: Quartz

9 thoughts on “Буддын шашны лам багш нарын дунд бэлгийн дарамт, хүчирхийлэл байсан гэдгийг Далай лам хүлээн зөвшөөрчээ

  1. Нэргүй 2018-09-18 12:34 at 12:34

    хүн дур хүслийнхээ шаналалыг дарах гэж гэж хүчин хийдэг юм

    Хариулах
  2. zochin 2018-09-18 12:43 at 12:43

    бүх л шашинд байдаг шдээ, тэгээд шашин бол монгол шиг хүн ам цөөхөнтэй, дайчин цустай хүмүүст ёстой тохирохгүй, ийсүс, лал, будда, баахан ажилгүй эр эм хүмүүс, амьдралын амар замыг сонгож, хүн холгож, хүмүүсийн тархи угааж, бүүр цаашлаад нйигэмд хагарал бутрал, дайн байлдаан үүсгэдэг шдээ. ирээдүйг зөгнөхөө больё, өнгөрсөн бүх дэлхий шашны түүхүүдээ харалдаа, бөөн дайн,бөөн нулимс, тэрний оронд манай монголчууд , уул ус, эцэг эх, Чингис хаанаа шүтээд мөрөөрөө явж байсан хамаагүй дээр .тэгээд ч энэ уул ус чинь цаанаа их учиртай монголчууд өвөг дээдсийн сүнсээр шившигдэж, үр хойчоо үеийн үед хамгаалж ирсэн юм байгаан,

    Хариулах
    1. zochin 2018-09-18 15:55 at 15:55

      tiim

      Хариулах
    2. Сэлэм зангидагч 2019-10-08 01:37 at 01:37

      За ойлголлоо

      Хариулах
  3. Зочин 2018-09-18 12:50 at 12:50

    Банди шуумар гэдэг нэрийн доор эр эмэлсэн бузар ёсыг энэ хэдэн хувалзнууд Монголд их нэвтрүүлж сөнөх мөхөх дээрээ тулж байсан цаг саяхан.Улаан хувьсгалын буянд асман гомо лам нараас салсан . Дахиж сэргэж мухар сүсэг шарын шашин устаж алга болоосой.

    Хариулах
    1. Хэг 2018-09-18 13:19 at 13:19

      Чи өөрөө түрүүлээд удахгүй устана даа. 3000 жил оршсон шашин цаашид ч орчлонгийн эцэс болтол орших бошготой юм

      Хариулах
  4. Zochin 2018-09-18 13:05 at 13:05

    Odoo ch gomo shar huvalznuud Mongoloor duuren, buzar novshnuud

    Хариулах
  5. Ilgeegch 2018-09-18 13:30 at 13:30

    Ene shar huvalz geed bicheed bgaa nuhduud oorsdoo yamar huvalz bgaa boldoo.il garch irj yarij chadahgui yumnuud

    Хариулах
  6. Нэргүй 2018-09-18 13:37 at 13:37

    Ene shamdan lamiig turuhud l baisan 20 jil ch geh svig huvalj

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн