Н.Мөнхсоёл: Амьдралд алдсан, гэхдээ тэрийгээ олонд зарлаад байхыг хүсдэггүй

2018-09-18 09:281min9
ger bul

Дэлгэцийн урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг Мөнхсоёл нэрд гарч эхэлсэн цагаасаа эхлэн олон ч залуутай нэр холбогдсон нэгэн. Үнэн худал нь үл мэдэгдэх энэхүү олон асуултад хариу өгөн одоог хүртэл гэр бүлийн амьдрал зохиогоогүй яваа тэрээр нэг хүүтэй.

Нэгэн цагт жүжигчин Б.Тамиртай амьдрал зохиосон боловч удалгүй хоёр тийш болцгоосон. Үүнд жүжигчин Мөнхсоёл тайлбар өгөхдөө.

“Нэг хэсэг бид хоёр хоёулаа маш их завгүй ажилласан. Тамир маань “Аз жаргалын шок”, дараа нь “Миний ах атаман” гээд хоёр том төслийг найруулсан. Би бас “Мөрдөгч”  киноны зураг авалт гээд их завгүй байсан. Тэгээд жаахан үл ойлголцох байдал гарсан. Тэрнээс бид хоёр айхтар сүйдтэй юмнаас болж салаагүй. Бие биедээ жаахан тунирхаад л, хоёр талд байж байгаад л хоёр тийшээ болчихсон доо. Тэрнээс хойш хоёулаа уулзаад дахин шинээр эхлэе гэж ярилцсан ч шийдэлд хүрээгүй” гэдэг.

Хүүгээ саяхнаас аавтай нь уулзуулж эхлэх шийдвэр гаргасан тэрбээр “Гэр бүлийн хувьд би өрх толгойлсон эмэгтэй, тийм ээж. Урлаг соёлын хүмүүс бусдад үлгэр дуурайлал болдог учраас амьдралынхаа хар бараан тал гэхээсээ илүүтэй сайн сайхан зүйлсээ илүү тодотгож ярихыг хүсдэг. Ганц бие ээж гэдгээрээ өөрийнхөө ПР-г хийгээд л тэрийг чухалчилж яриад байхыг хүсдэггүй.

Амьдралд алдсан, гэхдээ тэрийгээ зарлаад намайг даган дуурайж байгаа жоохон охидод буруу үлгэр дуурайлал үзүүлчих вий гэсэн үүднээс нэг их тэр талаар яримааргүй байдаг. Одоогоор бол хүүтэйгээ хоёулаа амьдарч байгаа. Эхлээд хүүгээ бага байхад аавтай нь уулзуулахгүй гээд залуу хүний бардам зангаар ханддаг байсан. Жилийн өмнөөс аавтай нь уулзуулж эхэлж байгаа. Тэрийгээ их зөв зүйтэй алхам гэж бодож байгаа” гэв.

 

9 сэтгэгдэлтэй

  • ээгий

    2018-09-18 11:47 at 11:47

    хөөрхөн хүүхэн шүү,тасархай,,,,

    Хариулах

  • eej

    2018-09-18 16:20 at 16:20

    hvvhded aavni heregtei..zuv b.aa.bvgdl alddagshdee…

    Хариулах

  • Зочин

    2018-09-18 16:25 at 16:25

    aldaa ch yu bhav dee.aldsan gj buu bod. Amidraliin negen l ue shat

    Хариулах

  • Зочин

    2018-09-18 17:31 at 17:31

    Экс хадам сарантуяа ч амилсан чөгөө дөө

    Хариулах

  • aimdral

    2018-09-18 19:35 at 19:35

    aimdral ooroo bayan hoin salaj baidag shvv dee yu svrtei ch zar we,

    Хариулах

  • Зочин

    2018-09-19 08:29 at 08:29

    Аавтай нь уулзах нь зөв шүү.

    Хариулах

  • Зочин

    2018-09-19 10:09 at 10:09

    Ухаантай даруухан зөв бодолтой эмэгтэй шүү амжилт хүсье

    Хариулах

  • Zochin

    2018-09-19 13:15 at 13:15

    Ухаантай чадварлаг сайн жүжигчин шүү . Эгч нь чамайг” яг түүн шиг” тэмцээнээс хойш илүү таньж хүндэлж явдаг болсон. Чамд сайн хань сайхан ирээдүй байгаа хүчтэй зоригтой байгаарай.Тайз дэлгэцийн олон бүтээлд сайхан, сайн дүрүүдийг бүтээж хайрлагдсан хүндлэгдсэн жүжигчин болохыг ерөөж байна. Чөлөөт эмэгтэйчүүд нэвтрүүлгээр үнэнээ ярьж үнэн байсанд баярлалаа. Амжилт

    Хариулах

  • Зочин

    2018-09-19 15:07 at 15:07

    За энэ яарьсан шигээ ч зов хун мон уу чи монхсоелоо дандаа эхнэртэй монгтэй эрчуултэй явж тэднээсээ монго авч машин авхуулж байртай болох хусэл шуналттай хуухэн шуу дээ нэг уе 4 эртэй зэрэг явалдаж бсан уе бий шуу дээ яарсан яариа шигээ унэн ч ухаантай ЕС журамтай биш шуу дээ сонин сайтад иймэрхуу журамтай эмийн дур узулж дараагийнхаа эрийг хайж сэгсэрдэг арга бол чинийх монхсоелоо ингэж яарихаар монгтэй тэнэгдуу эрчуул чамд олдоно гэж бдож бвал алдаа шуу одоо хятадад эрчуулийг олж хуухдийг нь гаргаад тэжээлэг монгол эрчуулийг тайван орхи оюутан бхдаа 2 хятад эрээс овоо юм салгсан сураагуй юм биш сурсаннаараа хятадуудыгаа сэгсэр монгол эрчуулийг орхи одоо болоо ш дээ зарим нэгийг нь шоронд хийж бсан явдал гарч л бсан

    Хариулах

eej сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй