Нобелийн энх тайвны шагналт, Дорнын саран хэмээн алдаршсан Мяньмарын сөрөг хүчний тэргүүн Ан Сан Су Чи тус улсад өрнөж буй шүүмжлэлийг няцаалаа. Тодруулбал, үндэсний цөөнх болох Рохинжа нарыг устгах ажил явагдаж байна гэх шүүмжлэл худал мэдээлэл аж. Лалын шашинтай энэ цөөнх бүлэглэл маш хүнд хэцүү нөхцөлд амьдардаг бөгөөд тэдний эрх үргэлж зөрчигддөг байна. Олон улсын байгууллагаас дээрх бүлэг нь Засгийн газрын цэргүүд төдийгүй бусад буддын шашинтай бүлэглэлүүдийн дайралт, хавчлага шахалтад өртдөг гэх шүүмжлэлийг тавьж, энэ нөхцөл байдлыг сайжруулахыг Мьянмарын засгийн газраас удаа дараа шаардаж байжээ.
Өнгөрсөн жил хэд хэдэн удаа томоохон халдлагууд Хятадтай залгаа хилийн ойролцоо гарч 70 мянга гаруй Рохинжа үндэстэн хөрш Бангладеш рүү дүрэвжээ. Ан Сан Су чигийн хэлсэнээр нөхцөл байдал ярьж байгаа шиг амар биш, засгийн газраас эвлэрэх олон алхмуудыг хийсэн ч үр дүнд хүрээгүй. Гэхдээ дүрвэсэн эдгээр иргэдийг эх орондоо эргээд ирвэл гараа тосоод угтан авахад бэлэн, тэднийг санаатайгаар шахаж хавчсан зүйл байхгүй гэжээ.