НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өчигдөр/09.16/ явагдлаа. Энэ удаагийн урамшууллын сугалаанд 2018 оны наймдугаар сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаас шалгаруулжээ.
Сугалаагаар: 10 сая төгрөгийн азтан нэг, Таван сая төгрөгийн азтан 20, Нэг сая төгрөгийн азтан 196, 200 мянган төгрөгийн азтан 1970, 50 мянган төгрөгийн азтан 19447 тодорч, нийт 21634 азтан болов. Харин супер азтан тодроогүй байна.