Энэ сарын 03-наас эхэлсэн багш нарын ажил хаялт 10 гаруй хоног үргэлжлэв. Харин өнгөрсөн баасан гарагт гурван талт хэлэлцээр хийж зөвшилцөлд хүрсний эцэст өнөөдрөөс эхлэн сургууль, цэцэрлэгүүд хэвийн орохоор болсон билээ. МҮЭ-ээс мэдээлснээр багш нарын цалинг ирэх оны нэгдүгээр сараас эхлэн нэмэхээр зөвшилцөлд хүрсэн юм.
Гэхдээ багш нар түр хугацаагаар ажил хаялтаа зогсоосон юм шүү. Хэрвээ хэлсэн ёсоор заасан хугацаандаа цалин нэмэхгүй бол ажил хаялтаа дахин үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгджээ. Ийнхүү 10 гаруй хоног хичээл завсарласан сургууль, цэцэрлэгүүд өнөөдрөөс эхлэн ажиллаж байгаа бөгөөд замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн байна.