Засгийн газраас цалингаа нэмүүлэхийг шаардсан багш нар хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн ажил хаялт зарлаж, төрийн ордны өмнө суулт зарлаад буй. Тэдний зүгээс цалинг 50 хувиар нэмэх шаардлагыг тавьж буй ч эрх баригчид “боломжгүй” гэх хариултыг өгсөн. Энэ асуудлаар БНН-ын дарга Б.Жаргалсайхан “Багш нар бага цалин авч байгаа нь тэдний хохь” гэсэн байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр “Багш нар цалингаа нэмүүлж чаддаг хүнийг, намыг 2020 оны сонгуулиар гаргах хэрэгтэй. Сонгуулийн үеэр тэд МАН, АН-ын хөл гар нь болж ухуулга сурталчилгааг нь хийж явсныхаа горийг өнөөдөр хүртэж байна. Багш нар бага цалин авч байгаа нь тэдний хохь. Хэрэв БНН-ыг сонгосон бол тэдний цалин хөлсийг нэмж ажилтай, орлоготой болгох байлаа. Олон жил АН, МАН-ыг дэмжиж тойрч гүйлээ. Сонгууль болохоор тав, аравхан мянган төгрөгөөр саналаа худалддаг, сонгуульдаа идэвхтэй оролцдоггүй зэрэг ийм муу сонголт хийдэг учраас хариуд нь ажилгүй, орлогогүй, ядуу нийгэмтэй болсон. Багш нарын ажил хаялт бол муу сонгуулийн үр дүн. “Бид улстөржихгүй” гэж багш нар тэнэг зүйл ярих юм. Цалингаа нэмүүлэх гэж улс төрийн шаардлага тавьж байгаа биз дээ. Гэтэл улстөржихгүй гэж яриад байгаа нь утгагүй. Ц.Цогзолмаа сайд эмэгтэй хүн гэхэд шийдэмгий өөрчлөлтүүдийг хийх гэж оролдож байгаа харагдах юм. Харамсалтай нь өөрчлөлт, шинэчлэлт хийх гэсэн хүмүүст дургүй болчихсон нийгэм.
Ер нь хичээлийн шинэ жилийг аравдугаар сарын 1-нд болгомоор байгаа юм. Намрын, өвлийн бэлтгэлийн ажил хийдэг хүн гэж байхаа болилоо. Сурагчдыг арванхоёрдугаар сарын 31-нээс гуравдугаар сарын 1 хүртэл амраадаг болмоор байна. Өвлийн хүйтэнд хүүхдүүдийг хөлдөөх гэж чирч явдгаа одоо болъё” хэмээжээ.
5 comments
unen yum heljee.
Зөв.МАНАН г дэмждэгийн горхи нь гарлаа.2020 оны сонгууль болтол бүү мартаасай.Дарга сайд УИХ гишүүд хүүхдүүдээ хувийн сургуульд өгдөг баян тарган нөхдүүд.Тэдэнд ардын багш,ардын хүүхдүүдэд санаа зовох шалтгаан байхгүй.
ҮНЭН ҮНЭН БАГШ НАР ЁС ЗҮЙГҮЙ БАЙНА ОДОО БҮР ЗАСАГ ТӨРӨӨ СОНГУУЛИАР АЙЛГАДАГ БОЛОХ ЮМ БАЙНА ДАА АЙМШИГТАЙ
Жагаа зөв л юм хэлсэн байна. Улстөрчид сонгуулвд эмч, багш нарыг сонгуульд дайчилдаг биз дээ. Хохь нээ
Жагаа зөв л юм хэлсэн байна. Улстөрчид сонгуулвд эмч, багш нарыг сонгуульд дайчилдаг биз дээ. Хохь нээ