Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13-р хороо, Туул тосгонд байрладаг үндэсний үйлдвэрлэгч “Түмэн шувуут” ХХК нийт ажилчдынхаа цалинг 200 мянган төгрөгөөр нэмжээ. Компанийн удирдлагын энэ шийдвэр маргаашнаас эхлэн хэрэгжих юм байна.
Тус компанид 140 гаруй хүн ажилладаг аж. Анх 2004 онд өндөглөгч тахианы аж ахуй эрхлэхээр 20 мянган шувуутай үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Өдгөө 250 мянга гаруй шувуутай, шувууны аж ахуйг цогцоор нь хөгжүүлсэн үндэсний үйлдвэрлэгч компани болж чаджээ.