УИХ-аар 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Зарлагаа бууруулахын оронд орлогоо нэмэх хүрээнд импортын гаалийн татварыг 30 хувиар нэмэх шийдэлд хүрээд байгаа юм. Гэхдээ Монгол Улсын тамхины зах зээлийн 50 хувиар хангадаг, хятад тамхи боодог “Монгол тамхи Со” компанийг үндэсний үйлдвэрлэгч гэсэн нэрийн дор импортын татвараас чөлөөлөхөөр төсөлд тусгаад байгаад юм.
Хятад эзэнтэй (Хятадууд 50 хувийг нь эзэмшдэг), хятадаас бэлдэц оруулж ирдэг “Монгол тамхи Со” компани яагаад үндэсний үйлдвэрлэгч нэрийн дор татвар төлөлгүй үлдэж зах зээлийг хямд, хортой тамхи нөмрөх гэж байна. Япон, орос, солонгосоос орж ирдэг болон хятад тамхи угсардаг хоёроос ижилхэн татвар аваач.
Хятад эр монгол дээл өмсчихөөд зогсож байхад монгол хүн гээд паспорт олгохтой адил. МАН-ын томоохон хандивлагч Уул уурхайн сайд Ц.Дашдорж “Монгол тамхи Со” компанийн эздийн нэг. Түүний лоббигоор тус компани дангаараа татвараас сугарч үлдэх төсөл явж байна гэсэн хардлага бий.
Монгол Улсад “Монгол тамхи Со” л тамхи угсардаг. Нэг их тамхины ургамал тариад өөрсдөө боосон зүйл үгүй байхгүй юм билээ. Хүүхэд багачуулыг хордуулдаг, эрүүл мэндийн дайсан ийм компанийг үндэсний үйлдвэрлэгч гэж малгай өмсгөөд татвараас бултуулах нь. УИХ-ын эрхэм гишүүд хятад эзэдтэй ганц компанид зориулан хууль гаргахгүй байх гэж найдна.
Монголын тамхичдын зах зээлийг бүрэн эзлэхээр дайрч буй хятад эзэдтэй монополь компанийг зогсоох эр зориг эрхэм гишүүдэд өгч хайрла.
1 comment
энэ гэж юуч хийдэггүй хэлгүй королио шиг сууж байдаг хүн ийм учиртай байсан юм бий:МАН-ыг санхүүжүүлэгч юм байна.