Монголын сайхан ээж 80 насандаа дэлхийн аварга боллоо. Европын холбооны Испани улсын Малага хотод 2018 оны есдүгээр сарын 4-16-ны өдрүүдэд хөнгөн атлетикийн мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Уг тэмцээнд дэлхийн 101 орноос 8187 тамирчин ирж хурд, хүчээ сорьж байгаагаас 5495 нь эрэгтэй, 2692 нь эмэгтэй тамирчид байгаа юм.
Манай улсаас олон улсын xэмжээний мастер Төмөрбатын Цэрэндолгор, олон улсын хэмжээний мастер Аюушийн Алтанцэцэг нар уг тэмцээнд амжилттай оролцлоо. Найм даxь удаагаа зохиогдож байгаа дэлхийн аварга шалгаруулах мастеруудын тэмцээнд монгол улсаа төлөөлөн оролцсон Цэрэндолгор 80 настнуудын ангилалд хөнгөн атлетикийн шидэлтийн таван төрөлт болон шидэлтийн пендатлон зэрэг зургаан өөр төрөлд оролцож, нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, монгол эмэгтэйн чансааг гайхуулан 80 насандаа дэлхийн аварга боллоо.
Мөн 60 насны ангилалд Алтанцэцэг уг тэмцээнд тун ч амжилттай оролцсон юм. Тэмцээнд оролцогчдын хамгийн аxмад эрэгтэй нь Итали улсын тамирчин,102 настай Жузеппе Оттавиани байсан бол эмэгтэйчүүдээс Энэтхэг улсын тамирчин, 102 настай Ман Каур байлаа.
Эх сурвалж: МҮОНРТ-ийн Бельгийн Вант Улс дахь сурвалжлагч Б.Батбаяр