“Гацуурт”-ын Л.Чинбатыг танихгүй хүн байхгүй. Монголдоо тэргүүн баячуудын нэгд зүй ёсоор тооцогддог тэрбээр Өвөрмонгол, Улаан-Үд хавийн бүс нутагтаа мөн л нөлөөтэй. Тиймээс ч монголын газар тариалангийн бизнесмэн нь Л.Чинбат гэж хэлж болно. Алтны бизнесээр гараагаа эхэлж, чамгүй хөлжсөнийхөө дараагаар газар тариаланд “дурлах” болсныг нь хүмүүс андахгүй. Ямартай ч түүний охин дэлхийн хэмжээний шоу тоглолт, контентуудыг монголынхоо үзэгчдэд хүргэж яваа бол газар дээрх ганц хүү Ч.Батхүү нь хотын төв дэх “Brick house” тоглоомын дэлгүүрээ бөөцийлөн бараг өөрөө тоглох нь халаг суудаг гэх. Ийн монголын толгой баячуудын нэг Л.Чинбатын энгийн нэг өдөр ингэж эхэлдэг байна шүү.