09:00 цагт:
БОАЖЯ-ны “Хаан” танхимд “Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр”-ийн талаар мэдээлэл хийнэ.
09:00 цагт:
БСШУСЯ-нд “Хөдөөгийн суурь боловсролын чанарыг ахиулахад МХТ-ийг оновчтой ашиглах” төслийн нээлтийн нээлт болно.
09:00 цагт:
ШУТИСийн Номын санд “Усны салбар дахь ТББ-уудын үүрэг оролцоог хөгжүүлэх нь” уулзалт ярилцлага болно.
10:00 цагт:
“Blue Sky” зочид буудалд “Өдөр Тутмын Сонинуудын Форум 2018” арга хэмжээ эхэлнэ.
10:00 цагт:
ХААИС-ийн төв байранд Агроэкологийн сургуулийн 60 жилийн ойд зориулсан хүнсний ногоо, цэцэг жимс, модлог ургамлын үзэсгэлэн худалдаа эхэлнэ.
10:00 цагт:
Нийслэлийн Боловсролын Газар 605 тоот Бага насны хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалтын хүүхэлдэйн киноны нээлт болно.тас:88029087
11:00 цагт:
Хэвлэлийн хүрээлэнд Харилцаа, холбооны зохицуулах хорооноос “Фейсбүүк” компанийн төлөөллийн Монгол Улсад хийсэн айлчлалын талаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт:
Улаанбаатар хотын Нийтийн төв номын санд Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгийн Монгол дахь Төлөөлөгчийн газраас “Миний анхны робот-3” сургалт, арга хэмжээ зохион байгуулна.
12:00 цагт:
“Оюу Толгой3 компанийн төв байранд Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнөөс Оюу толгойн ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлтэд Ерөнхий сайд болон УУХҮ-ын сайдаас өгсөн хариуг танилцуулна.
13:00 цагт:
“Үндэсний мэдээллийн төв”-д Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нарын ажил хаялтын талаар мэдээлэл хийнэ.
15:00 цагт:
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д Академич, гавъяат хуульч Ж.Амарсанаагийн санаачилгаар бүтээсэн “Гэрээ”, Монголын өмгөөлөгчдийн холбооноос эрхлэн гаргасан “Өмгөөлөгч” гарын авлага, “Хөрөг найруулал” /тэргүүн дэвтэр/” шинэ бүтээлийг олон нийтэд танилцуулна.