Арга ухаан их, элдэвтэй, адтай амьтадын нэг бол тайгын мангас буюу нохой зээх юм. Иймд түүнийг Умард Америкийн индиануудхүч чадал, арга ухаан, тэсвэр тэвчээр, авхаалж самбааны билэг тэмдэг гэж үздэг. Нохой зээхийн ан хийх ухаан нь гайхалтай, харин өөрийг нь агнахад хэцүү.
Дорготой илүү төстэй энэ амьтаныг хэрэв дутуу буудаж, шархдуулсан анчин дахин хэзээ ч ан хийдэггүй гэдэг. Учир нь нялх хүүхэд уйлж магаа мэт дуугарч гасалдаг учраас тэр. Түүний нүд эргэлдсэн улаан өнгөтэй, шүд нь хурц учраас ямар ч том амьтны ясыг төвөггүй зажилна. Хумс нь их хурц, ямар ч зүйлийг тасар татах чадвартай ажээ. тиймээс анчид ч гэсэн жаахан жийрхдэг. Ихэвчлэн тайгаар нутагладаг энэ амьатн Сибирьт их тохиолдоно. Нохой зээх нь суусарын төрөлд багтдаг ба суусарын төрлийн хамгийн том амьтан юм.
Идэш голдоггүй ч гэсэн түүний дуртай хоол нь шувууны мах бололтой. Намартаа бол жимсээр хоолоо “хачирлана”. Харин өвлийн цагаар өөртөө эрсдэлтэй, том ан агнана. Буга руу дайрна.
Ангийнхаа араас тэрээр 40-45км/цагийн хурдтай хөөх ба цуцалтгүй дагана. Нохой зээхийн ангийн нүдэнд өртсөн амьтан бол тэгээд өнгөрөө. Харсан олзоо авлаж байж санаа нь амардаг зөрүүд амьтан. Хажуугаар нь өөр амьтан гүйсэн ч гэсэн тоохгүй. Анх хрсанаа л “гүйцээдэг” адтай золиг гэнэ. Олз болох амьтнаа эхлээд тэр сайн ажиглаж алсаас дагана. Тэрээр олзоо барихдаа араас нь мордож шилэн хүзүү рүү нь асдаг байна.
Идэш багатай, байгалийн гамшигийн үед сэгээр хооллоно. Тиймээс зарим судлаачид нохой зээхийг байгалийн цэвэрлэгч, ашигтай амьтан гэж үздэг. Зарим судлаачид нохой зээхийг зөвхөн сэгээр л хооллодог гэж үздэг. Нохой зээх их зөрүүд, ууртай. Мэдээж хүн рүү дайрахгүй ч гэсэн айна гэж бол байхгүй. Бас айлын хот руу болон тэжээвэр амьтан руу дайрдаггүй нэг сонирхолтой зан араншинтай. Хавханд орсон олзыг эзнээс нь өмнө “шүүрддэг” болохоор “хулгайч, дээрэмчин” хоч зүүжээ. Бүр байшинд ороод модон эдлэл хүртэл хулгайлчихдаг сонин зантай. Гэхдээ тэр их нутархаг амьтан ажээ. Өөрийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрсөн бүхнийг мөрддөг. Нутагт нь дураараа орж ирсэн урилгагүй зочныг тэвчдэггүй байна.
Орооны үе нь 1-2 дугаар сард явагддаг бөгөөд энэ үеэрэээрэгчингүүд нь цугларч хүч чадлаа үздэг ба дийлсэн нь эмэгчингээ авна. Ингээд эмэгчин нь 1-3 зулзага гаргах ба үр төлөө хоёр жил хажуудаа дагуулж явдаг юмсанж.