Д.Отгонжаргал
Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНСУ-ын Пусан хотын захиргаа болон Пусан дахь Монгол Улсын Консулын газар хамтран зохион байгуулсан Пусаны аялал жуулчлал, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах аялалын үеэр зочилсон Солонгосын шилдэг 15 эмнэлгийн нэг, “МЕDI check” эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээний зарим тарифын мэдээллийг хүргэе.
Үндсэн үзлэг:
Эрэгтэй-500.000 вон, эмэгтэй -550.000 вон
Үндсэн шинжилгээ: Биеийн хэмжээ (антропометр), физиологийн үйл ажиллагааны шинжилгээ, (нүдний даралт, нүдний ёроолын үзлэг, зүрхний бичлэг, стрессийн шинжилгээ зэрэг)
Цусны шинжилгээ: Цусны үндсэн шинжилгээ, чихрийн шижин (HbA1c), элэгний үйл ажиллагаа, холестерин, А-В-С хэлбэрийн элэгний үрэсвэл, тулай өвчин, бэлгийн замын өвчин, HIV, Vit.D, хавдарын шинж тэмдэг (элэгний хорт хавдар, бүдүүн гэдэсний хорт хавдар, өндгөвчний хорт хавдар, бамбай булчихайн даавар)
Шээсний шинжилгээ: Шээсэн дэх цусны шинжилгээ (шээсэн дэх сахар, шээсэн дэх уураг зэрэг)
Дүрс оношлогоо: Цээжний рентген, хөхний зураг авах, дээд хэвлийн хэт авиан ЭХО оношлогоо, ходоодны дуран
Жич: унтуулж хийдэг дурангийн шинжилгээг сонгосон тохиолдолд 40.000 мянган вон нэмэгддэг.
Нарийвчилсан үзлэг:
- Зүрх судасны нарийвчилсан үзлэг: Тархины нарийвчилсан (тархи, тархины судас) MRI, зүрхний CT ангиорафи зүрхний бичлэг цусны шинжилгээ – 1.200.000 вон
- РЕТ-СЭ, тархины нарийвчилсан шинжилгээ, (тархи, тархины судас) MRI – 1.800.000 вон
- Junior 2030: Үндсэн шинжилгээ, дээд хэвлийн хэт авиан оношилгоо, унтуулж хийдэг ходоодны дурангийн шинжилгээ, рентген зураг авах, СТ нэг хэсэг (толгойн хэсэг, нурууны яс, хүзүүний яс, цээж зэргээс) -1.200.000 вон
Хүүхдийн үзлэг:
600.000 вон
а. Үндсэн шинжилгээ: Үндсэн эрүүл мэндийн үзлэг, зүрхний бичлэг, цусны шинжилгээ, (цусны бүлэг, А-В-С хэлбэрийн элэгний үрэвсэл, харшил), шээсний шинжилгээ.
б. Рентген зураг авах, дээд хэвлийн хэт авиан оношлогоо, бамбай булчирхайн хэт авиан оношлогоо.
Генетик үзлэг:
Эрэгтэйчүүдийн хорт хавдрын 5 төрөл: Ходоодны хорт хавдар, бүдүүн гэдэсний хорт хавдар, уушигны хорт хавдар, түрүү булчирхайн хорт хавдрын шинжилгээ – 200.000 вон
Эрэгтэйчүүдийн хорт хавдрын 11 төрөл: Бамбай булчирхайн хорт хавдар, бүдүүн гэсний хорт хавдар, давсагны хорт хавдар, улаан хоолойн хавтгай хучуур эсийн гаралтай хорт хавдар, элэгний хорт хавдар, ходоодны хорт хавдар, нойр булчирхайн хорт хавдар, уушигны хорт хавдар, төмсөгний хорт хавдар, бөөрний хорт хавдар, түрүү булчирхайн хорт хавдар – 400.000 вон
Эмэгтэйчүүдийн хорт хавдарын 5 төрөл: Ходоодны хорт хавдар, бүдүүн гэдэсний хорт хавдар, уушигны хорт хавдар, хөхний хорт хавдар, бамбай булчирхайн хорт хавдар – 200.000 вон
Эмэгтэйчүүдийн хорт хавдрын 11 төрөл: Бамбай булчирхайн хорт хавдар, бүдүүн гэсний хорт хавдар, давсагны хорт хавдар, улаан хоолойн хавтгай хучуур эсийн гаралтай хорт хавдар, элэгний хорт хавдар, ходоодны хорт хавдар, нойр булчирхайн хорт хавдар, уушигны хорт хавдар, өндгөвчний хорт хавдар, хөхний хорт хавдар, умайн дотор салстын хорт хавдар – 400.000 вон
Эрэгтэйчүүдийн болон эмэгтэйчүүдийн нэгдүгээр зэрэглэлийн 28 төрлийн үзлэг – 650.000 вон.
Мөн хэв авиан оношлогоо, СТ оношлогоо, МRI оношлогоо, РЕТ-СТ оношлогоо, Ходоод гэдэсний шинжилгээ, бүдүүн гэдэсний шинжилгээ, харшлын шинжилгээ 50.000-1.110.000 воноор хийгддэг байна. Гэр бүлийн хоёр хүн үзлэгт хийлгэж байгаа тохиолдолд 300 мянган вонын хямдрал үзүүлдэг бөгөөд эмчилгээний төлбөр Сөүл дэх эмнэлгүүдээс 30 орчим хувь хямд гэсэн. БНСУ-ын хэмжээнд гадаадын өвчтөн хүлээн авах эмнэлгийн дийлэнх нь Сөүлд байрладаг. Пусан энэ үзүүлэлтээр хоёрт ордог аж.
Бидний очсон дараагийн эрүүл мэндийн байгууллага бол DIO корпорацийн төв байр. Шүдний UF (II) Нарвин, UF (II), SM, ProTem суулгацын систем, мэс заслын багаж хэрэгсэл үйлдвэрлэгч тус компани 1988 онд байгуулагдсан бөгөөд 2008 онд нэрээ DIO корпораци болгон өөрчилжээ.
DIO корпораци (видео файл) https://www.facebook.com/DIOHQ/videos/1140396452786173/
Шүдний суулгац үйлдвэрлэлээр дэлхийд Япон, Өмнөд Солонгос хоёр өрсөлддөг ч Солонгос харьцангуй үнэ хямд гэдгээр ялгардаг гэж үйлдвэрлэгч компанийнхан тайлбарлаж байв.
Пусаны эрүү нүүрний засал, гоо сайханы LINE UP DENTAL CLINIK эмнэлэг DIO корпорацийн бүтээгдэхүүнийг авч, үйлчлүүлэгчиддээ хүргэдэг гол хамтрагч нь аж. БНСУ-д эрүү нүүрний засал, гоо сайханы олон эмнэлэг бий. Тэдэн дундаа үйлчилгээгээрээ тэргүүлэгчдийн нэг нь LINE UP DENTAL CLINIK юм байна. DIO корпорацийн бүтээгдэхүүн шүдний инплант бүтэц өөрийн шүднээс ялгарах юмгүй.
Нэг суулгасан хүн хиймэл шүдний мэдрэмжийг ор тас мартана гэсэн үг. LINE UP DENTAL CLINIK эмнэлэг энэхүү титанаар хийгдсэн имплантыг суурилуулдаг аж. Үнэ нь шүдний бүтцээс хамаарч 600 мянгаас 2 сая вон орчим болдог. Харин эрүү, нүүрний гажиг засалт, гоо сайханы хагалгааны үнэ мөн л үйлчлүүлэгчийн төрх, хувирал заслаас шалтгаалан 30-60 сая вонд багтдаг байна.
Жилдээ гоо сайхны 2000 орчим мэс засал хийдэг тус эмнэлэг өнгөрсөн тавдугаар сард Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвд Алсын зайн оношилгооны төвөө нээсэн байгаа.
Хүмүүсийн дунд БНСУ-ын эмнэлгүүдийн төлбөр эмчилгээний дараа бодогддог. Үнэ нь өндөр гардаг гэсэн ойлголт бий. Энэ талаар тус улсын эмнэлгийн удирдлагууд “Ямар нэгэн эмчилгээ заавал тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалдаг. Эмчилгээ хурдан авч эдгэрдэг хүмүүс байна. Урт удаан хугацааны нарийн хяналттай эмчилгээ хийлгэж байж эдгэрдэг өвчтөн ч байна. Эмчилгээний төлбөр хүмүүсийн эрүүл мэндийн байдал, урт хугацааны эмчилгээ шаардагдах уу, богино хугацаанд эмчилэгдэх үү” гэх мэт байдлаас шалтгаалан хэлбэлздэг хэмээн тайлбарласан.
Пусан хотын Хэчон барилга компанийн байранд Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар байрладаг. Консулын тойрогт Өмнөд Жолла, Хойд Кёнсан, Өмнөд Кёнсан мужууд, Тэгү, Улсан, Гуанжу хотууд багтдаг бөгөөд энэ тойрогт Монголын 3547 иргэн ажиллаж, амьдарч байгаа аж.
Жич: Энэ сарын 25-нд Пусан хотын эмч нарын 60 хүний бүрэлдэхүүнтэй баг Улаанбаатарт хүрэлцэн ирж Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг болон Чингэлтэй дүүргийн эмнэлэгт байрлаж, иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийж, зөвлөгөө өгч үйлчлэх юм.