Монголчууд эртнээс жаран жилийн хуанли цаг тооны бичгийг харж амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн байдаг. Энэхүү хуанлийн ёсонд ичигсэд хөдөлж, амьд бие сэргэх ханш нээдэг өдөр гэж бий.
Ханш нээх гэдэг нь хаврын их улирлын доторх зургаан бага улирлын тав дахь нь ажээ. Энэ бага улирал билгийн тоолол буюу сарны зурхайн ёсны хаврын дунд үед тохиодог. Харин аргын буюу нарны зурхайн ёсны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр эхэлдэг байна. Энэ жил ханш нээх өдөр өнгөрсөн мягмар гаригт (2017.04.04) тохиосон. Тухайн өдөр гандан хийд ачаалалтай ажиллаж иргэд бурхан болоочдынхоо газрыг эргэж тойрдог уламжлал гэхээр бичигдээгүй хууль бий. Үүнтэй адилхан Хятадын ард түмний хувьд ханш нээх өдөр буюу эцэг өвгөдийнхөө шарилыг эргэх уламжлалт өдөр байв. Булш бунханд очсон хүмүүс талийгаачийнхаа хойд насны амьдралд хэрэгцээтэй эд зүйлсийг төлөөлүүлсэн цаасыг шатааж ёсолдог байна. Ингэж илгээсэн эд хөрөнгө нь өвөг дээдсийн хойд насны амьдралд нэмэр болно гэсэн итгэл үнэмшил байдаг аж.
Тэгвэл ингэж нөгөө ертөнц рүү илгээдэг цаасан эд хөрөнгийн нэр төрөл жилээс жилд нэмэгдэж, орчин үеийн бараа бүтээгдэхүүнээр баяжих болжээ. Ийм эд зүйлсэд архи, тамхи, нарны эрчим хүчний үүсгүүр, хувцас, зөөврийн компьютер, iPhone утас цэнэглэгчтэйгээ, янз бүрийн улсын валют ордог болжээ. Хятадууд ямар эд зүйлсийг талийгаачдаа илгээснийг дараах зурагнуудаас харж болно.