Мэдээллийн аюулгүй байдлын талаарх үнэн зөв, бодит ойлголт, мэдлэгийг төлөвшүүлэх, түгээн дэлгэрүүлэх, мэдээллийн технологи, аюулгүй байдлын мэргэжилтнүүдээ дэмжих, ур чадварыг сорих зорилго бүхий “Харуул Занги” ёс зүйт хакерын тэмцээн 2013 оноос хойш жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж байгаа билээ.
Тус тэмцээний 1-р шатны шалгаруулалт 2018 оны 09-р сарын 22-ны өдөр цахим орчинд, 2-р шатны шалгаруулалт 2018 оны 09-р сарын 29-ны өдөр бодит орчинд явагдаж, эцсийн шалгаруулалт 2018 оны 10-р сарын 05-ны өдөр “MNSEC-2018” цахим аюулгүй байдлын өдөрлөгийн үеэр “Corporate Hotel & Convention Center”-д явагдах гэж байгаа тул цахим аюулгүй байдлыг сонирхон судлагч оюутан залуус, инженер, мэргэжилтнүүд та бүхнийг “Харуул Занги-2018” тэмцээнд идэвхтэй оролцож, мэдлэг чадвараа сорихыг урьж байна.
Бүртгэл 9-р сарын 16-нд дуусах тул тэмцээндээ амжиж бүртгүүлээрэй.
Бүртгүүлэх холбоос: http://www.haruulzangi.mn/register