Өчигдөр буюу /2018.09.11/-нд Энэтхэгийн өмнө зүгийн Телингана мужид мөргөлчид тээвэрлэж явсан автобус хавцал руу унасны улмаас дор хаяж 30 орчим хүн амиа алджээ. Times of India сайтад мэдээлснээр энэхүү хэрэг өчигдөр өглөө гарсан бөгөөд автобус дотор байсан 62 мөргөлчид ариун Кондагатту руу явж байсан аж.
Бартаа ихтэй замын хэсэг дээр жолооч удирдлагаа алдаж автобус 4 удаа эргэлдэж хавцал руу унасан гэж урьдчилан таамаглаж байна. Одоогийн байдлаар осол гарсан газар аврах ажиллагаа явж байгаа ба үлдсэн 30 мөргөлчийн хувь заяа тодорхойгүй байна.