АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп Засгийн эрхийг барьж эхэлснээс хойш олон шинэ бодлого баримталж буй. Түүний зарим бодлогыг эсэргүүцэх улс орон байхад дэмжих зарим нь бий. Тэрбээр өчигдөр (2017.04.05) Цагаан ордонд Иорданы хаан Абдулла II-тай хамтран хэвлэлийн бага хурал хийх үеэр олон улсын алан хядах байгууллага “Лалын улс” бүлэглэлийг устгаж, соёл иргэншлийг хамгаалахаа амалжээ.
Дональд Трамп “Бид “Лалын улс”-ыг устгах болно. Бид соёл иргэншлийг хамгаалах болно. Бидэнд өөр сонголт байхгүй” гэжээ. Мөн тэрбээр “Иорданы хаан ч олон улсын алан хядагчдын бүлэглэлийг устгах улирдагчдын нэг байх болно” гэсэн байна. Ингэхдээ Трамп Ойрхи Дорнодод энх тайван байдал авчрах “маш хэцүү ажил” хэмээснийг ТАСС уламжлав.