Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НМХГ, харьяа дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Газрын алба, Цагдаагийн хэлтсийг байлцуулан албадан буулгах арга хэмжээг авч байна. Тодруулбал, дунд голын /Сэлбэ/ үерийн хамгаалалтын далан дотор зөвшөөрөлгүй барилга барьж байсан иргэн С.Нямдаваагийн барилгыг албадан буулгаж, үйл ажиллагааг нь зогсоосон аж.
Энэхүү барилга баригдсан бол Баянмонгол Саруул хороолол усанд автах аюулд ѳртѳх байв. Геодези, усны барилга байгууламжийн газар /ГУББГ/ нь үерийн хамгаалалтын барилга байгууламжийн бүрэн бүтэн байдлыг хангаж хамгаалдаг, Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүрэгтэй мэргэжлийн байгууллага юм.
Гамшгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор байгуулсан барилга байгууламжийг эвдэж гэмтээсэн, эсхүл зориулалтыг дур мэдэн өөрчлөх, бохир болон бусад шугам холбох нь хуулиар хатуу хориотой байдаг.