Дорнод аймгийн Матад суманд хоёр иргэнийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарчээ. Матад сумын төвөөс 160 км зайд орших “Гурван дэрс” гэх газраас “Содмонгол” компанийн нэр дээр бүртгэлтэй Цистерн маркийн автомашины жолооч 47 настай Э нь гаднын нөлөөтэйгөөр нас барсан байдалтай олджээ. Мөн жолоочтой хамт явсан 46 настай Э-ийн хоолойг хэрчиж, хөнөөсөн байсан аж. Талийгаачид аймгийн Хэрлэн сумын харьяат бөгөөд 47 настай Э нь “Содмонгол” компанийн ажилтан байсан аж. Хэргийг үйлдсэн байж болзошгүй хүмүүсийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна.
1 comment
ийм аллагыг хужаа нар л хийх байх…. монголоор дүүрэн мал хариулсан хятад… арай л бишээ… төр засаг маань ямар л бодлоготой байгаан… явуулын хүн зам асуух гээд дөхөхөөр хонио туугаад зугтааж байна гэнэлээ…