Монголын рок поп хөгжмийн урлагт томоос том, тодоос тод орон зайг бий болгосон хөвгүүдийн хамтлаг бол “Камертон” гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Апдарт “18 нас”-ыг дуулан, анх олны танил бопсон “Камертон”-чууд өдгөө тус тусын уран бүтээлээ хийж байгаа.
Харин хамтлагийн гишүүн, дуучин Эба сүүлийн жилүүдэд уул уурхай, газар тариалангийн бизнес эрхлээд урлагаасаа бага зэрэг хөндийрсөн билээ. Харин тэрбээр хамгийн сүүлд дуучин Д.Болдын тоглолтонд хүрэлцэн ирэхэд нь папараццид дурандаа буулгажээ.