Багш нарын ажил хаялт үргэлжилнэ

Өнгөрсөн долоо хоног хичээлийн шинэ жилийн нээлт, сургууль руугаа яарсан сурагч багачуудын догдлол, багш нарын ажил хаялт давхцсан долоо хоног болж өнгөрсөн билээ. Тэгвэл энэ долоо хоногт ажил хаялт үргэлжилж байна. Уг нь ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар ҮЭ-ийн төлөөлөл, сургуулийн удирдлагуудтай уулзаж зөвшилцөлд хүрч ирэх даваа гарагаас эхлэн ажил хаялтаа зогсоож, хичээлээ орохыг хүссэн ч тэд хүлээж аваагүй юм.

Өчигдөр ҮЭ-ийн холбогдох албан тушаалтантай холбогдож ажил хаялт зогссон эсэх талаар тодруулахад ажил хаялт албан ёсоор зогсох талаар мэдэгдээгүй гэсэн юм. Ажил хаясан сургуулийн тоо 59-т хүрч, 33 байсан цэцэрлэг 10-т хүрсэн байгаа билээ.

One thought on “Багш нарын ажил хаялт үргэлжилнэ

  1. зочин 2018-09-11 10:05 at 10:05

    БАГШ НАР маань Монгол улсын бүх хүмүүсийг бичиг үсэгт тайлуулж насаараа идэх хоолыг нь олгож байхад яагаад ХҮНИЙ АМЬДРАХ ГОЛ ҮНДЭС УС, Агаарын үндэс газар шороо, Байгаль дэлхийгээ сүйтгэж байгаа компаниудын ажилчдаас бага цалин авах ёстой гэж. Үүнийг өөрчилж багшаа үнэлж цалингийг нэмэхийг Цогзолмаа сайд та дэмжих ёстой шүү

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн