Өөрийгөө бусад эмэгтэй репперүүдээс илүү гэж нэгэн цагт ам алдсан бүсгүй удаан хугацаанд нам гүм байсны эцэст цоо шинэ уран бүтээл цоо шинэ өнгө төрхтэйгээр нутагтаа эргэн ирсэн.
“UBS” телевизээс зохион байгуулдаг “Universe Best Songs” тэмцээнээс төрөн гарсан реппер А.Дөлгөөн тэмцээний дараагаар хэд хэдэн дуу гаргасан ч Солонгос улсыг зорин уран бүтээлээсээ хөндийрсөн.
Дөлгөөн ойрын хугацаанд ээж болох бодолгүй байгаа бололтой. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Хүүхэд гаргаж авгай болж байхаар ингэж сайхан амьдармаар байна шүү дээ. Цаг нь болохоор бүх юм болдгоороо болох биз дээ. Аягүй хошуугаа дүрэх юм” хэмээн бухимджээ. Саяхан хайр дурлалтайгаа учран шатаж явсан ч төд удалгүй ганц бие болсон гэх.