Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам зун, намрын отор нүүдэл хийх, малчдын хөдөлгөөнийг хянах постуудыг нэмэгдүүлэх, царцааны нүүдэлтэй тэмцэх, малчдад нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, аймаг, сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх зэргээр өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж байна.
Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хүрээнд “Хөдөө аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 218 дугаар тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд тогтоолыг хэрэгжүүлэх зөвлөмж гарган орон нутагт хүргүүлсэн. Мөн түүнчлэн Засгийн газрын тогтоол, ХХААХҮ-ийн сайдын зөвлөмжийг хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын албан даалгавар гаргаж, аймаг, орон нутаг хүргүүлэхээр ажиллаж байна.
Засгийн газрын дээр дурдсан тогтоолын дагуу энэ жил аймаг, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөц болох 25.9 мянган тонн өвс, 14.7 мянган тонн тэжээл бэлтгэх юм. Бэлчээрийн ургамлын ургалтын байдал наймдугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 90 орчим хувьд хэвийн, 10 гаруй хувьд буюу Ховдын ихэнх, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн зарим сумдад дунд, Увс аймгийн зарим нэг сумдын нутгаар муу үнэлгээтэй байгаа нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 50 хувиар сайн байна. Иймээс хадлан бэлтгэх боломж бүрэн бүрдсэн гэж үзэж байна. Энэ жил бэлчээрийн ургамлын ургац харьцангуй сайн байна. Өөрөөр хэлбэл, нэг га-гаас дунджаар 6-16 центр хадлан бэлтгэх урьдчилсан тооцоо гарсан байгаа бөгөөд улсын хэмжээнд 1 сая тонноос дээш хадлан бэлтгэх боломжтой гэж үзэж байна.
Тухайлбал, наймдугаар сарын 25-ны байдлаар ихэнх нутагт 6 хүртэл ц/га, Увс аймгийн Өлгий, Завхан аймгийн Сонгино, Хөвсгөл аймгийн Цагааннуур, Архангай аймгийн Цахир, Чулуут, Хотонт, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Булган аймгийн Хутаг-Өндөр, Баян-Агт, Орхон аймгийн Улаантолгой, Сэлэнгэ аймгийн Ерөө, Төв аймгийн Заамар, Батсүмбэр, Эрдэнэ, Борнуур, Дундгов аймгийн Мандалговь, Хэнтий аймгийн Баян-Овоо, Өлзийт сумдын нутагт 6.1-8 ц/га, Завхан аймгийн Нөмрөг, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган, Архангай аймгийн Цэцэрлэг, Булган аймгийн Хишиг-Өндөр, Дархан-Уул аймгийн Дархан, Сэлэнгэ аймгийн Баянгол, Түшиг, Орхонтуул, Зүүнбүрэн, Сүхбаатар, Хэнтий аймгийн Норовлин, Дорнод аймгийн Гурванзагал, Халхгол сумдын нутагт 8.1-10 ц/га, Булганы Бугат, Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Алтанбулаг, Угтаалцайдам, Хэнтий аймгийн Гурванбаян, Дадал, Дорнод аймгийн Чулуунхороот, Цагаан-Овоо, Дашбалбар, Баян-Уул сумдын нутагт 10.1-16 ц/га байгаа гэсэн судалгааны дүн гарсан юм. Улсын хэмжээнд энэ жил хадланд том оврын 3661 дугуйт, бага оврын 6870 дугуйт трактор, 4364 тракторын хадуур, 849 морин хадуур,1253 тармуур, 500 хаман боогч, 2200 чиргүүл, 26 нуруулдагч, 1500 ширхэг гар хадуур зэргийг ашиглахад бэлтгэсэн. Аймаг, орон нутагт хадлан бэлтгэлийн ажил ид явагдаж байна.
Одоогийн байдлаар Архангай аймаг 17 мянган тонн, Орхон аймаг 60 тонн, Дорноговь аймаг 400 тонн хадлан бэлтгээд байна гэсэн мэдээ ирүүллээ. 2018 оны ургацын урьдчилсан балансаар 86.3 мянган тонн ногоон тэжээл, гурилын үйлдвэрүүдээс 100-аад мянган тонн тэжээл үйлдвэрлэхээр тооцоо гарсан нь хүчит тэжээлийн хангамж хангалттай байхаар байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас орон нутагт өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүх шатанд үр дүнтэй, шуурхай зохион байгуулахын тулд малчид, баг, сум, аймгийн дунд өвс, тэжээл бэлтгэхийн тулд “Хадлан тэжээл-2018” болзолт уралдааныг зарлаад байна.
Уралдааны болзол нь өвөлжилтийн бэлтгэл хангахад байгалийн хадлан, гар тэжээл бэлтгэхээс гадна отор нүүдэл, мал эмнэлгийн арга хэмжээг сайн зохион зохион байгуулсан, мал сүргээ эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээ авсан зэрэг үзүүлэлтүүдээр өвөлжилтийн бэлтгэлийг хамгийн сайн хангасан аймгийг 15 сая, сумыг 10 сая, малчдын бүлэг /хоршоо/, фермерийг тус бүр 3 сая төгрөгөөр урамшуулж, өргөмжлөл олгон, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах юм.Нийгэм / Time Admin Өдрийн өмнө Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хүрээнд “Хөдөө аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 218 дугаар тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд тогтоолыг хэрэгжүүлэх зөвлөмж гарган орон нутагт хүргүүлсэн. Мөн түүнчлэн Засгийн газрын тогтоол, ХХААХҮ-ийн сайдын зөвлөмжийг хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын албан даалгавар гаргаж, аймаг, орон нутаг хүргүүлэхээр ажиллаж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам зун, намрын отор нүүдэл хийх, малчдын хөдөлгөөнийг хянах постуудыг нэмэгдүүлэх, царцааны нүүдэлтэй тэмцэх, малчдад нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, аймаг, сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх зэргээр өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж байна. Засгийн газрын дээр дурдсан тогтоолын дагуу энэ жил аймаг, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөц болох 25.9 мянган тонн өвс, 14.7 мянган тонн тэжээл бэлтгэх юм. Бэлчээрийн ургамлын ургалтын байдал наймдугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 90 орчим хувьд хэвийн, 10 гаруй хувьд буюу Ховдын ихэнх, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн зарим сумдад дунд, Увс аймгийн зарим нэг сумдын нутгаар муу үнэлгээтэй байгаа нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 50 хувиар сайн байна.
Иймээс хадлан бэлтгэх боломж бүрэн бүрдсэн гэж үзэж байна. Энэ жил бэлчээрийн ургамлын ургац харьцангуй сайн байна. Өөрөөр хэлбэл, нэг га-гаас дунджаар 6-16 центр хадлан бэлтгэх урьдчилсан тооцоо гарсан байгаа бөгөөд улсын хэмжээнд 1 сая тонноос дээш хадлан бэлтгэх боломжтой гэж үзэж байна.
Тухайлбал, наймдугаар сарын 25-ны байдлаар ихэнх нутагт 6 хүртэл ц/га, Увс аймгийн Өлгий, Завхан аймгийн Сонгино, Хөвсгөл аймгийн Цагааннуур, Архангай аймгийн Цахир, Чулуут, Хотонт, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Булган аймгийн Хутаг-Өндөр, Баян-Агт, Орхон аймгийн Улаантолгой, Сэлэнгэ аймгийн Ерөө, Төв аймгийн Заамар, Батсүмбэр, Эрдэнэ, Борнуур, Дундгов аймгийн Мандалговь, Хэнтий аймгийн Баян-Овоо, Өлзийт сумдын нутагт 6.1-8 ц/га, Завхан аймгийн Нөмрөг, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган, Архангай аймгийн Цэцэрлэг, Булган аймгийн Хишиг-Өндөр, Дархан-Уул аймгийн Дархан, Сэлэнгэ аймгийн Баянгол, Түшиг, Орхонтуул, Зүүнбүрэн, Сүхбаатар, Хэнтий аймгийн Норовлин, Дорнод аймгийн Гурванзагал, Халхгол сумдын нутагт 8.1-10 ц/га, Булганы Бугат, Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Алтанбулаг, Угтаалцайдам, Хэнтий аймгийн Гурванбаян, Дадал, Дорнод аймгийн Чулуунхороот, Цагаан-Овоо, Дашбалбар, Баян-Уул сумдын нутагт 10.1-16 ц/га байгаа гэсэн судалгааны дүн гарсан юм. Улсын хэмжээнд энэ жил хадланд том оврын 3661 дугуйт, бага оврын 6870 дугуйт трактор, 4364 тракторын хадуур, 849 морин хадуур,1253 тармуур, 500 хаман боогч, 2200 чиргүүл, 26 нуруулдагч, 1500 ширхэг гар хадуур зэргийг ашиглахад бэлтгэсэн.
Аймаг, орон нутагт хадлан бэлтгэлийн ажил ид явагдаж байна. Одоогийн байдлаар Архангай аймаг 17 мянган тонн, Орхон аймаг 60 тонн, Дорноговь аймаг 400 тонн хадлан бэлтгээд байна гэсэн мэдээ ирүүллээ. 2018 оны ургацын урьдчилсан балансаар 86.3 мянган тонн ногоон тэжээл, гурилын үйлдвэрүүдээс 100-аад мянган тонн тэжээл үйлдвэрлэхээр тооцоо гарсан нь хүчит тэжээлийн хангамж хангалттай байхаар байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас орон нутагт өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүх шатанд үр дүнтэй, шуурхай зохион байгуулахын тулд малчид, баг, сум, аймгийн дунд өвс, тэжээл бэлтгэхийн тулд “Хадлан тэжээл-2018” болзолт уралдааныг зарлаад байна.
Уралдааны болзол нь өвөлжилтийн бэлтгэл хангахад байгалийн хадлан, гар тэжээл бэлтгэхээс гадна отор нүүдэл, мал эмнэлгийн арга хэмжээг сайн зохион зохион байгуулсан, мал сүргээ эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээ авсан зэрэг үзүүлэлтүүдээр өвөлжилтийн бэлтгэлийг хамгийн сайн хангасан аймгийг 15 сая, сумыг 10 сая, малчдын бүлэг /хоршоо/, фермерийг тус бүр 3 сая төгрөгөөр урамшуулж, өргөмжлөл олгон, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах юм.