АНУ-ын Бостон хотын Зүүн хойд эргийн их сургуулийн нийгэм судлалын хүрээлэнгээс нэгэн сонихолтой судалгаа явуулсан байна. Судалгаагаар хүн хүндээ бус нохойнд итгэх болсон ба гэрийн тэжээмэл амьтнаа илүүтэй хайрлах болсныг баталжээ. Эрдэмтэд сайн дураараа судалгаанд оролцохыг хүссэн 240 хүнд харж хандах хүнгүй, ядуу гуйлгачин, тэжээх эзэнгүй, золбин нохой хоёрын бичлэгийг үзүүлж, мөн гөлөг, хүүхэд хоёр руу халдаж, гэмтээсэн хэргийн тухай цагдаагийн материалыг уншуулж, туршилт хийсэн аж.
Гэтэл олонх нь хүн, хүүхдээс илүү нохойг тэр дундаа гөлгийг өрөвдөж зарим нь нулимс унагаж байгааг судлаачид анзаарсан байна. Энэ нь дэлгэцийн бүтээл болон сошиал ертөнцөд нохойтой холбоотой дүрс бичлэг олширсонтой холбоотой гэнэ. Гэрийн тэжээмэл амьтдын тухай уянгын бүтээл үзэгчдийн сэтгэлд хүрдэг учраас уран бүтээлчид энэ төрлийн сэдэвт кино олноор хийх болсон. Энэ нь хүүхдийн оюун ухаанд хүнийг бус нохойг хайрлах далд ухамсар суулгасныг судлаачид онцолжээ.
5 comments
өнөөгийн энэ цаг үед муу Хүнээс сайн Нохой дээр гэдэг үг үнэхээр биеллээ олсон юм дөө Дотны Найз Андууд даа хүртэл Итгэж болохгүй болсон байна шүү дээ Худлаа ярина Хуурч мэхэлнэ Хулхидана мөнгө төгрөгнөөс болж Ах дүү Хамаатан садангууд хүртэл хоорондоо Тангараг тасарч байна шүү дээ
Bi l lav mongolchuudad hezeech itgehgui
Khuniig tanisnaas khoish nokhoi iluu itgekh bolson gedeg ug baidag ter tusmaa MONGOL khund khezee ch itgej bolokhgui
ИТГЭЛгүй байна гэдэг хүн төрөлхтөн юуч хийж бүтээхгүйн шинж.Зүгээр л зүлгэн дээр гэрээ бариад зүг бүртээ харуул зогсоогоод урдахаа ч идэж ууж чадахгүй унтаж тайван амарч чадахгүй гаравч ганцаар оровч ганцаар сэтгэлгүй амисгаатай мах болохыг хэлнэ.Бүр цаашилбал амьсгалж амьд байгаа даа ч итгэж ядна.Ийм болвол зүгээр сүйрнэ.Яах гэж амьдраад байгаагаа ч мэдэхээ байна.Амьд байж ард түмний дунд амьдрах гэдэг бол өгч алдахыг өрөөлөөс эргүүлээд авахыг бүдрээд унахыг бүлээн цусаа урсахыг бүхийл сайн мууд хутгалдахыг л хэлдэг болохоос тэгэх вий гэж эргэж буцаад байвал згээр л үхсэн нь дээр.Тэгэхээр ИТГЭЛгүй болж байвал зүгээр л ЗОМБИ үхдэл болж байна гэж бодоцгоо.
Нохойд ядаж итгэж байгаа нь яамай даа.Яваандаа нохойдоо ч итгэхээ байцгаана.Энэ нэг их сайрхаад цэцэрхээд байх зүйл огт биш.