Ямарваа нэгэн хар бараан зүйлд ч сайн тал бий гэлцдэг. Үүний адилаар өвчинд ч мөн сайн тал байж болох талаар “Лантуун дохио” бүлгэмийг үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан дурджээ. Алдах хүртлээ хүн юутай байснаа мэддэггүй гэдэг шиг бие нь чилээрхсэн тэрбээр “Өвчин түүний ашиг тус. Нэг хөгийн юм бичиж орхиё. Түүнээс өмнө нэг афоризм бичье.
Эрүүл хүнд 1000 хүсэл, өвчтэй хүнд ганцхан хүсэл бий ! Би зүгээр хогийн юм бодлоо л доо. Өвчин түүнд ер нь “Ашиг тус” гээч новшийн ойлголт тийм нэг өнцөг байж болох юм болов уу гэж … Тэд магадгүй амьдралыг илүү хайрладаг байх. Урсан одох өдрүүдийг, ер нь энэ тавиланг арай илүү хайрлаж түүний үнэ цэнийг ойлгодог юм болов уу. Амжилт, мөнгө, карьер, алдар нэр энэ бүхэн нээх онц биш амьдралд явж явж эрүүл саруул биетэй, нар жаргахыг харж бороо шаагихыг сонсох, энэ л жинхэнэ аз жаргал юм байна гэж бодож чаддаг юм болов уу …
Бүх л хүн аз жаргалд тэмүүлдэг юм бол ер нь ингээд л болоо, тийм энгийн хялбар зүйл байсан юм болов уу даа … Гэтэл бас нэг эгэлгүй нь хэн ч хүнд өвчинд дарлуулж хэвтэхээсээ нааш иймэрхүү зүйлийг ямар тэнэг хэрэг вэ гээд л уншаад өнгөрдөгт байдаг юм болов уу … Гэтэл дээрээс бидэнд дааж чадах л өвдөлтийг явуулдаг гэх. Дааж чадахаа болих үедээ би хэлдэг “За одоо яамаар байна дураараа бол, одоо надад энэ бүхэн ёстой хамаагүй !” ….” гэв.