Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ЦЕГ-ын дарга, дэд комиссар Ө.Энхтөр нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр хууль бус гүйлгээг Эрүүгийн цагдаагийн газартай хамтран таслан зогсоох юм. Мөн илрүүлэх чиглэлээр мэдээлэл солилцож ажиллах юм байна.
Монгол Улсад олон улсын төлбөрийн карт ашиглан үйлдэж болзошгүй залилан мэхлэх гүйлгээнээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, сэжигтэй гүйлгээний талаар мэдээлэл солилцох санг үүсгэж хамтран ажиллах зорилгоор тус санамж бичгийг байгуулжээ.