“Галзуу баян Азичууд” уран сайхны кино дэлхийн олон орны кино чартуудыг тэргүүлэн, олон саяыг халааслаад буй. Тэгвэл Хятадын “www.scmp.com” сайт Ази тивийн галзуу баян эрхмүүдийн талаарх мэдээллийг нийтэлжээ.
“Форбус” сэтгүүл эдгээр зургаан эрхмийг Ази тивийн хамгийн баян эрхмүүд хэмээн тунхаглаад буй юм.
Хэнри Сэй
Филиппинийн тэрбумтан Хэнри Сэйгийн нийт хөрөнгө 19 тэрбум ам.доллар. Өдгөө 93 настай Хэнригийн тэргүүлдэг “SM” групп жижиглэнгийн худалдаа, банк санхүү, уул уурхай, зочид буудлын бизнес эрхэлдэг. 2016 онд түүний нийт хөрөнгө 7.6 тэрбум ам.доллар байжээ. Ийнхүү хоёрхон жилийн дотор түүний нийт хөрөнгө хоёр дахин өсчээ.
Чароен Сиривадханабхакди
Тэрбээр “Beverage” гэх шар айрагны үйлдвэртэй. Уг үйлдвэр Тайландад хамгийн томдоо ордог байна. Өдгөө 78 настай тэрбумтан эрийн нийт хөрөнгө 13.9 тэрбум ам.доллар.
Квек Ленг Чан
Малайзын “Quek” болон “Hong Leong Group”-ийн гүйцэтгэх захирал Квек Ленг Чаны нийт хөрөнгө 6.9 тэрбум ам.доллар аж.
Шри Пракаш Лохия
Индонезийн хамгийн баян эрхэм Шри Пракаш Лохиягийн нийт хөрөнгө 7.1 тэрбум ам.доллар юм. Тэрбээр “Indorama Corporation”-ийн ерөнхийлөгч билээ.
Роберт Нг, Филипп Нг
Сингапурын ах, дүү бизнесмэн болох Роберт Нг, Филипп Нг нарын нийт хөрөнгө 11.9 тэрбум ам.доллар аж. Тэд “Far East Organization” компанийг үүсгэн байгуулсан юм.
Роберт Куок
Малайзын тэрбумтан Роберт Куокийн нийт хөрөнгө 14.8 тэрбум ам.доллар юм. Тэрбээр 94 настай билээ.
Эх сурвалж: “Өдрийн сонин”