Хорвоо гэж сонин юм шүү, хоёр хүйсийг холбож төрнө. Тэгсэн хэрнээ эр эм, чи би гээд л энд тэндгүй ялгараад, яллаад хэвтчихнэ. Уг нь би хүйсийн ялгаралд дургүй хүмүүсийн нэг. Угаасаа л хүйсээ сонгож амжилгүй энэ ертөнцөд ирцгээчихээд уйлаад яалаа, уурлаад ч яалаа, ялгараад ч яана, ямбалаад ч хаачих юм.
Тэгсэн сүүлийн үед хүүхнүүд рүүгээ хүрээ хотоороо дайрдаг болчих юм. Бүүр гайхаж унамаар, гацаж шогтмоор үзэгдэл юм даа. Эрчүүдтэй зэрэгцэн бүтээн байгуулалт хийж, бүхэл бүтэн компани, шинэ технологийн үйлдвэр барьчихсан Ц.Гарамжав гэж эмэгтэй байна. “Монцемент”-ийг босгосон гэхээр арвин туршлага, агуу хөдөлмөр. МАК-ын Нямтайширтай хэн тэгж өрсөлдөж чадсан юм.
Анзаараад байхад парламентад жинтэй үг хэлж, хуулийн хуудууг зоригтой илчилдэг асаалттай танк шиг нэгэн юм билээ. Тэгэхнээ Ц.Гарамжавыг ялих шалихгүй шалтгаанаар шахаж гүжирдэж байхыг зөндөө харав. Ямар ч гэм хийсэн амьтан юм, яагаад ч тэгж буланд шахаад байдаг юм, ер ойлгомжгүй. Ц.Цогзолмаа гэж боловсролын салбарт утгаар нь бодлого авчирч буй бас нэг эмэгтэй байна.
Элсэлтийн ерөнхий шалгалтын оноог өсгөж, Соёлын багц хууль батлуулахаар шамдаж буй түүний хийж, хэлж байгаа болгон нь энэ салбарт бугшсан хуучин дэглэмийг нураахад чиглэж байгааг хичээвэл хэн ч ойлгоно. Гэтэл хөөрхийг хичээл хаялтаар сүрдүүлээд, хэвлэлийн албаны саяхан хуримаа хийсэн бүсгүйг нь хүртэл боорлоод дайрчих юм. Үгүй тэр Цогзолмаа хийснийхээ төлөө адлуулж байдаг мөн лайтай хүн ээ.
Эрүүл мэндийн нийгмийн даатгалыг хүртээмжтэй болгосон Д.Сарангэрэл гэж дайчин эмэгтэй бас бий. Салбарын хүн биш гэдэг ганцхан шантаажаар жил гаруй бөмбөгдлөө. Яасан гээд, яагаад энэ эмэгтэйчүүдийг оролдоод байдаг юм бол гэж гайхмаар. Өнөө хэд нь зодуулаад сурчихсан гөлөг шиг ганц ган хийхгүй ажлаа хийгээд л амжуулж явах. Сүүлдээ бодлоо. Ер нь яагаад эмэгтэйчүүдээр л оролдоод байдаг юм бол, царай зүс нь хэцүү, цамц даашинз нь өнгөгүй, ааш зан нь адайр, амьдрал ар гэр нь аймаар юм болов уу гэж санагдаж байх юм аа.
Үгүй шүү. Бүгд л царайтай зүстэй, арчаатай амьдралтай, үртэй хүүхэдтэй улс байх юм. Эмэгтэй хүн хүчтэй байх тусмаа хүнд адлагддаг болчихсон хорвоо юм уу? Гэртээ хормогч зүүчихээд цай хоол, ач зээ гэж суувал л таалагдах уу? Эмэгтэйчүүдээ барьж зоддог өнгөрсөн нийгмийн сэтгэхүй давамгайлаад байна уу гэж хардмаар.
Тэгэхнээ тэдэн рүү эрээ цээргүй дайрч байгаа хүмүүсийн олонх нь эмэгтэй байх юм. Эсвэл энэ Засгийн газрын ганц сул тал нь эмэгтэйчүүд болж харагдаад байгаа бол хүчтэй л байна гэж хэлье. Улстөрөөс бид лидер хүсдэг. Лидер алга гээд л алгаа дээш нь харуулж, мөрөө хавчиж байгаад хоосон царайлдаг. Лидер тосч авах хөрс, сэтгэл бидэнд өөрсдөд маань алга. Тэр тусмаа эмэгтэй лидерт дасч, хүлээн зөвшөөртлөө хол байна даа, хол байна…ямартай ч миний хэзээ ч чадахгүй, хүсээд ч амжуулахгүй ажлуудыг хийж, бүтээж, энэ их хэл ам, хэцүү хатууг туулж яваагийнх нь төлөө би тэднийг өмөөрнө, яадаг юм. Одоо намайг барьж ид дээ, учир нь би ч бас ээмэгтэй.
Р.Эмүжин
24 comments
ЭНЭ ХҮҮХНИЙГ ЧИНЬ ОВОО ШУДАРГА БАЙХ ГЭЖ БОДСОН ЧИНЬ БАС Л АРЧААГҮЙ ПЯЛДАГА АМЬТАН БАЙХЧИНЭЭ.МАН-ЫГ МАГТАН ДУУЛЖ ДОЛДОЙСОН ДОРОЙ АМЬТАН БАЙХ ЧИНЬ, ДУРГҮЙ ХҮРЧИХЛЭЭ. БАЛАЙ АВГАЙ ЭРДЭНЭТУЯА ГУАЙ, НЭРЭЭ ХҮРТЭЛ ЭМҮЖИН БОЛГОЖ ПЯЛДАГДСАН ХУУРАМЧ ХҮҮХЭН
чи өөрөө нэрээ бүтнээр нь бичээд сэтгэгдэл бичээчү эмэгтэй хүнийг зодож байгаагаа мэдэж байна уу???
Chi iim umiig uhaantai gej boddog um bol ooroo mun uruvdoltei amitan aa
за хуц муу гичий
Болж бүтэхгүй зүйл гарвал бүгд л өнгөрсөн нийгмийнх Энэ арай биш ээ Эмүжин ээ Чиний бичиж байгаа зүйлд зөв зүйл байна бас буруу алдаатай зүйл ч байна Чи өнгөрсөн нийгмийн талаар бас л дутуу мэдлэгтэй нэгэн юм Аливаа зүйлд алдаа оноо зэрэгцэн оршдог хорвоо Авах гээхийн ухаанаар алив зүйлд хандчихвал уг нь монгол гэдэг улс хөгжинө Дэндүү туйлширна дэндүү хийрхэлтэй энэ улс ер нь өөдлөхийн бус уналтын зам руугаа нэгэнт хазайгаад орчихжээ
L
ямар гээчийн солиорол вэ
ene neg bugs bur bodohoos uur ym setgej chaddaggui avgai dandaa soliorhiimaa heden tsaas avdag baihal da hulshii bichrrch ym geseeen zailuul.udahgui bugsuu hulsluh baih ene ynzaaraa
Гичий гэж амнаас үг гарч байгаа хүн өөрөө юу вэ? Сайхан ээжээс л төрсөн байж таараа.Эх хүн ухаан санааг нь төрүүлдэггүй учраас уу?
Өөрийгөө их томд бодчихсон,дээрээс нь долдой.
эмэгтэйчүүд авлига өглөө авлаа гэж сонсож байгаагүй, эмэгтэйчүүд л энэ нийгмийг авч яваа, харин эмэгтэйчүүд маань бие биенээ дэмждэг болох хэрэгтэй байна.
Гайгүй ухаантай шударга эмэгтэй гэж бодож байсан чинь, ёстой урам хугарлаа
үнэн хэлсэн бна АН-д олигтой эмэгтэй бхгүй болохоор бонд цусалж байсан ажилгүй гэртээ хэвтэж бгаа нөхөдийн пост их бх юм даа
ERGUU MALTSAN FEMINIST!!!! MONGOLD BUSAD ORNIIG BODVOL GAIGUI!!! HARIN ENE MET ORK FEMINISTUUD DEVERGEED ERGUUTEED BDAG….
Өөрөө яагаад гэрээ тохинуулж чадахгүй эр хүнгүй горойгоод яваа юм . Чамтай сайхан унтаж тавираад тэвэрт чинь тэгээд амьсгаа хураахсан гэсэн шүлгийг чинь санаж байна . Зөв сайн хүүхнийг барьж зоддог эрчүүд Монголд ховор шүү .
бүх зүйлийг өөрийнхөөрөө зөв гэж өөрийгөө ихэд бүү бод
Эмэгтэй хүн эмэгтэй хүн шигээ байх хэрэгтээ. Тэрнээс биш одоо бол эрчүүдээсээ илүү архи чинь, тамхи чинь алуурчин болсон шүүдээ. Хаана согтуу хүн орилж чарлаж байна эмэгтэйчүүд. Уг нь эмэгтэй хүнийг өнгөөр дүрсэлвэл цагаан, ягаан, шар, хөх гээд зөөлөн өнгөлөг өнгүүд байдаг гэтэл өөрсдөө бид эрчүүдээс илүү гээд хав хар, хар ногоон, хар хөх, бор өнглүү дайраад л байна даа. Охид садарлвал улс мөхнө гэдэг өвөг дээдсийнхээ үгийг санаж бусад эмэгтэйчүүдээ гадныхантай суухгүй байхыг уриалаач. Одоо хятадын үр хүүхдийг төрүүлж байгаа их олон охид байнадаа . Эрчүүд эх ороноо хамгаалж цэрэгт явж , улс эх орноо хөгжүүлэх гэж гадаадад болон хөдөө ажиллаж байх хооронд хүүхнүүд нь харь эрийн дэвсгэр болж дуусахнээ яанадаа. Жанч хүүгийн даваанаас нааш шайхаан мөр бү гарга гэж сургаж байхад эх хэвлийдээ шайхаатай хөл бүрэлдүүлж байна даа.
ene odoo zvgeervv yugaa demiireed bga yum bol uur bichix iix yum alga uu
ene ervvl l bga da
Энэ нөхрийг чинь овоо сүрхий шулуун шударга, зөв хүн гэж бодож байсан чинь бас л мөнгөний боол юм шив дээ.. ккк Олон нийтийн шүүмжлэл эр, эм хүйсний тухайд огт яригдаагүй. Мэргэжлийн салбарыг мэргэжлийн бус , тэр тусмаа мэдлэг боловсрол муутай, улс төр дагаж ёс бус аргаар хөрөнгө мөнгө, албан тушаалд хүрсэн авгай нар удирдаж байгаа тухайд өрнөсөн байх.. Тэдний хийж хэлж, хийж байгаа буруу зөрүү үйлдэл, мэдлэг чадваргүй байдлыг шүүмжилж байгаа юм! Эм хүн гэхээр л өмөөрөх ёстой юу? Цаана нь өч төчнөөн мундаг эмэгтэйчүүд тойргийн гадна байж л байна. Тэдний төлөө дуугар! Энэ нөхдүүд чинь боловсрол нимгэн, буруу аргаар олон сайхан эмэгтэйчүүдийг зольж гарч ирсэн нөхдүүд!
Төлбөртэй хийгдэж байгаа мэдээлэл, энэ сэтгүүлч хэдийг аваа бол зайлуул.
Энэ хүүхний шударга зѳв гэж юу байх ав дээ.Янхан л бол янхан. Хэн мѳнгѳ тѳлнѳ тэрэнд үйлчлэх янхан зан шдээ.
иш чааваасдаа энэ бид 2 -ын шүлэг бичнэ гэдэг шүдэнзний модоор үхэр алахтай адил байх дөө..өөр юу гэхэв
Пялдагадаад эм үжин,боль боль