145 тонн улаан лоолиор байлджээ

2018-09-06 11:261min0
ulaan looli

Испанийн зүүн нутгийн Бунол хотод улаан лоолиор байлдах баярт оролцохоор гадаадын 22 мянга гаруй жуулчин хүрэлцэн иржээ. Баярын үеэр болц нь хэтэрсэн 145 тонн улаан лооль ашигласан байна. 9000 гаруй оршин суугчтай тус хотын хэдэн залуу дэлгүүрээс улаан лооль худалдаж аваад, бие бие рүүгээ шидэж тоглосноос ийм баяр анх үүсч, жил бүрийн зун тэмдэглэдэг уламжлал бий болжээ.

 

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй