Гондураст цагдаа нар тахиаг торны цаана суулгажээ. Хоригдсон тахиа хөршийн эдлэн газар руу орж шуугиан дэгдээснээр хөрш нь түүнийг ална хэмээн заналхийлсэн байна. Тахианы эзэн цагдаа дуудхад тэд муудалцсан эрчүүдийг учрыг ололгүй хөршүүдийг эвлэрсний дараа суллана гээд нөгөө тахиаг шорон руу аваад явчихсан байна. Шоронд хоригдож байгаа тахианы зураг цахим ертөнцөөр “од” болж буй талаар Dailymail цахим сонинд нийтэлжээ.