Малайз Улсад автомашин дотор секс хийхийг завдсан хоёр лесби эмэгтэйг модоор жанчиж 800 ам.долларын торгууль төлөх шийтгэл оноожээ. Нью Йорк Таймс хэвлэлийн мэдээлснээр 22, 32 настай эдгээр бүсгүйчүүдийг энэ оны дөрөвдүгээр сард баривчилсан байна.
Секс хийхээр завдсанаа хүлээн зөвшөөрсөн бүсгүйчүүдийг шариатын шүүхээр 6 удаа модоор жанчих, 3.3 мянган малайз ринггит буюу 80 ам.доллараар торгох шийтгэл оноожээ. Бүсгүйчүүдийг шийтгэх явцыг 100 орчим хүн ажигласан байна. Хүний эрх хамгаалах олон улсын байгууллагуудын төлөөлөгчид энэхүү шийдвэрийг эсэргүүцэж бэлгийн уламжлалт бус чиг хандлагатай хүмүүст том цохилт боллоо хэмээн үзэж байна.
Энэ үйл явдал нь хүний эрхийн салбарт гарч буй ухралт бөгөөд хүний бие махбодын шийтгэл нь зөвхөн бэлгийн уламжлалт чиг хандлагатай хүмүүс төдийгүй бусад бүх хүнд хамаатай гэж нутгийн нэгэн иргэн дургуйцлээ илэрхийлжээ.