Амиа хорлохыг завдсан эмэгтэйчүүд зургаан сарын цалингаа авчээ

Цалингаа авч чадаагүй эмэгтэйчүүд амиа хорлохыг завдсан. Тэгвэл тэдний цалинг олгосон байна. Тэд тус бүрдээ зургаан сарын цалин болох таван сая төгрөг авчээ.
Тус хэрэг наймдугаар сарын 31-ны өдөр гарсан. ХУД-ийн 10 дугаар хороонд баригдаж байсан барилгын 16 давхар дээрээс СХД-ийн 28 дугаар хороонд оршин суух эмэгтэй 31 настай “А”, 34 настай “Л” нар үсрэх гэж байсныг цагдаагийн байгууллагын алба хаагчид таслан зогсоосон юм.