Өнгөрсөн сар Гэрэлт гудамжины автомашины замыг эрээн мяраан болгон будсан ч ганцхан шөний шиврээ борооны аяыг даалгүй  урсан алга болсон билээ. Олон хүний шүүмжлэл хүртсэн энэхүү эрээн замыг өөрийн клипэндээ буулгаад амжсан сүүхэйтэй дуучин бол Наагий буюу Н.Наранбаатар юм.

Түүний тун удахгүй гарахаар зэхэж байгаа клипнээс гэрэлт гудамжны эрээн замын содон сайхан үеийн төрхийг харах боломжтой аж. Нэгэн хэсэг цахим ертөнцөөр энэ замыг дуучин Наагийтай холбон буруу ойлголттой явсан хүн ч нэлээд байсан. Энэ залуу клипээ хийхийн тулд зам будан тав хоног хаачаадаа одоо ингээд бороонд арилгачиж байгаа юм уу гэх мэтээр уурлах нэгэн ч байжээ. Яг үнэн хэрэгтээ бороонд арилсан замыг клипэндээ оруулсан Наагийд ямар ч буруу байхгүй гэнэ шүү, Харин тэрбээр саяхны нэгэн өдөр манай дуранд ийн өртсөн юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн