Хүний биеийн ерөнхий хэлбэр, галбир удамшиж ирдэг учраас үүнийг фитнесээр өөрчлөх боломжгүй билээ. Харин дасгал хийснээр та өөрийн хүссэн биеийн галбиртаа дөхөж болно. Үүнд бас таны бие хэсэгчлэн турах боломжгүй гэдгийг санах хэрэгтэй. Ихэнхи эмэгтэйчүүд өөрийн биеийн галбирт тохируулан дасгалаа сонгох ёстойг мэдээгүйн улмаас хүсээгүй үр дүнд хүрэх нь элбэг байдаг.
Та хэрхэн хооллож, ямар дасгалыг ямар байдлаар хийхээс шууд хамааралтай.
-Өдөрт авах илчлэгээ нэмэгдүүлж ойр ойрхон хооллох
– 7 хоногт 3-4 удаа массны бэлтгэл хийх
– Сайн унтаж амрах зэргийг хийж хэвшвэл туранхайгаас fit болж хувирах боломжтой.
Fit болноо гэдэг нь бэлхүүс нарийн, илүүдэл өөхгүй, булчингууд чанга, ялангуяа эмэгтэйчүүдийн өгзөг томорч өргөгдсөн байдлыг нь онцолно. Өөрчлөлт хөгжилийн цаг хугацааны хувьд тухайн хичээллэгчийн ген болон хичээл зүтгэлээс нь шууд хамааралтай. Хичээллэгчид 3-6 сарын хугацаанд, зарим нь 1-2 жил хичээллэж fit байдалд дүйцэж ирдэг.