2018-09-01 12:031min01

Ц.Цогзолмаа харумафужи шинэ монгол-2 сургуулийн нээлтэд оролцоно

mend

Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр гурван сургуулийн нээлтэд оролцоно. Тодруулбал, 11.00 цагт Яармагт баригдсан Харумафужи Шинэ Монгол сургуулийн нээлт, 12.30 цагт Нарны хорооллын 141-р сургууль , 14.00 цагт Сүхбаатар дүүрэг II дугаар сургуулийн нээлтэнд тус тус оролцох ажээ.

Дашрамд дуулгахад, мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь Их аварга Харумафүжи /Ама/ Д.Бямбадорж Монголын боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж Ж.Галбадрах багштай хамтран Шинэ Монгол 2 сургуулийг Яармагт барихаар болж өнгөрсөн зургадугаар сард барилгын шав тавих ёслолоо хийж байсан бол өнөөдөр ийнхүү ашиглалтад оруулж, хүүхдүүдээ авахад бэлэн болжээ.