Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрмээр замын зэргэлдээх нутаг дэвсгэр, ялангуяа явган хүний хөдөлгөөн ихтэй үзвэр, худалдаа үйлчилгээ, сургуулийн орчимд автомашин цагт 20 км-ээс илүү хурдтай явахыг хориглосон.Тэгвэл шинэ дүрэм ирэх 11 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
Өнөөдөр хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр сургууль, цэцэрлэг тус бүр дээр 1-2 цагдаагийн алба хаагчид замын хөдөлгөөний зохицуулалт хийх юм байна. Нийслэлд 320 гаруй цагдаагийн алба хаагчид төрийн болон хувийн хэвшлийн 240 гаруй ЕБС-ийн орчмын зам болон уулзвар гарцууд дээр хөдөлгөөний зохицуулалт хийх аж.