Дэлхийн хөгжлийн ерөнхий хандлага, Монгол орны эдийн засаг, нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангах, зах зээлийн эдийн засгийн харилцаанд өрсөлдөх, хөрвөх чадвар бүхий хүмүүнлэг ардчилсан нийгмийн харилцаанд төлөвшсөн мэргэжилтэн бэлтгэх, нийгмийн үйлчилгээний орчин бүрдүүлж иргэдэд үйлчлэхийг ЗОРИЛГО болгосон Барилга, Технологийн коллеж 25 дахь жилдээ элсэлт авч байна.
• Япон, Солонгос, ОХУ, Тайвань, БНХАУ-д дэвшин суралцах боломжтой
Түүнчлэн мэргэжлийн боловсрол олгож байгаа бүх мэргэжлүүдээр 30-45 хоногийн богино хугацааны сургалт явуулж ажлын байраар хангахаас гадна төгсөгчдөд чадамжийн гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх олгодгоороо давуу талтай. Мөн Барилга, технологийн коллеж нь гадаад дотоодын ижил төстэй сургуулиудтай тогтмол хамтран ажилладаг байна.
Түүнээс дурьдвал: БНСУ-н Daegu их сургууль Seoul technical коллеж Kyunggin women’s их сургууль ОХУ-ын Буриадын Политехник коллеж, БНХАУ-ын Өвөрмонголын мэргэжлийн сургуулиудтай 2008 оноос хойш багш, суралцагчдыг солилцоогоор суралцуулан, туршлага судалж хамтран ажилладаг аж. Япон Акколо компанитай хамтран төгсөгчдөө хэлний сургалтад хамруулж Японд суралцаж ажиллах боломжийг төгсөгчдөдөө олгодог байна. Элсэхийг хүссэн хэн бүхэнд Барилга, Технологийн коллежийн үүд хаалга нээллтэйг дуулгахад таатай байна.
Үндсэн сургалт Дээд боловсрол: Бакалавр /4 жил/