Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Мон-Адонис ХХК-ийн эмийн үйлдвэрт хяналт шалгалт хийж 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр үйлдвэрлэгдсэн 14 цувралын дугаартай 1 жил хүчинтэй хугацаатай Vita C /Аскорбины хүчил/ 2%-200 мл уусмал эмийг МХЕГ-ын ХАБҮЛЛ-д шинжлүүлэхэд сорилтын дүнгээр чанарын шаардлага хангаагүй гарсан.
Илэрсэн зөрчлийг үндэслэн Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу зөрчил гаргасан Мон-Адонис ХХК-д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль, 656.0 мянган төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж нийт 720 флакон 288.0 мянган төгрөгийн эмийг зах зээлээс буцаан татан авалт хийлгүүлж, холбогдох журмын дагуу устгуулахаар Албадлагын арга хэмжээ авсантай холбогдуулан хурааж авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, шийдвэр гаргах биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий Нийслэлийн зөвлөлд шилжүүлж ажиллалаа.