Фэйсбүүк компанийн компанийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчид есдүгээр сарын 4-7-ны өдрүүдэд манай улсад ажиллахаар ирнэ.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Жеорж Чен – Хонг Конг, Тайван, Монгол улс болон Олон нийтийн бодлого хариуцсан захирал, Жефф Ву –Ази Номхон далайн бүсийн Аюулгүй байдлын бодлого хариуцсан нэгжийн захирал, Майкл Ай Юүн – Ази Номхон далайн бүсийн Аюулгүй байдлын бодлого хариуцсан менежер, Рой Тан – Улс төр, Засгийн газрын олон нийттэй харилцах менежер зэрэг хүмүүс багтжээ. Тэд манай улсад ажиллах хугацаандаа хугацаандаа Монгол улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатартай уулзаж, Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай цахим орчин дах мэдээллийн аюулгүй байдал, бодлого зохицуулалтын талаар зөвлөлдөх юм байна. Мөн үүнээс гадна төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүдтэй уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Харилцаа холбооны зохицуулах хорооны удирдлага 2018 оны гуравдугаар сард Испани улсын Барселон хотод болсон “Мобайл Ворлд конгресс” их хурлын үеэр удирдлагуудтай уулзалт хийж урьсан юм.