2018-08-31 08:521min00

Өнөөдөр болох зарим үйл явдал

zzzz

09:00 цагт: Багш нар 9 дүгээр сарын 3-наас ажил хаяхаар болжээ. Ажил хаяхад анхаарах асуудал, эрсдэл, бусад асуудлаар зөвлөгөө өгөх сургалт МҮЭ-ийн холбооны байранд болно.

09:20 цагт: МУИС-ийн шинэ номын сангийн 2 давхрын 202 тоотод ОУ-ын 11 дэх удаагийн “Хиагт ба хүрээг Европ, Азийн орнуудын нүдээр тольдохуй” сэдэвт симпозиум болно.

11:00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд Алдарт эхийн одонтой 2000 гаруй ээжүүд нэгдэн “ЭЭЖҮҮДИЙН БОСЛОГО – ОЮУНЫ ХУВЬСГАЛ” эхлүүлэх тухай хэвлэлийн бага хурал зарлаж байна.

11:00 цагт: Үндэсний мэдээллийн төвд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Үндсэн хууль зөрчиж байгаа талаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан талаараа иргэн Т.Батсайхан мэдээлэл хийнэ.

12:00 цагт: УИХ-ын гишүүн О.Содбилэгийн санаачлагаар GO HELP ОУ-ын Хүмүүнлэгийн байгууллагын дэмжлэг, тусламжтайгаар эмнэлгийн тусгай тоноглогдсон Түрэгний авто машин гардуулах үйл ажиллагаа НӨАГ /хуучнаар 1-р төрөх/-т болно.

14:00 цагт: Нийслэлийн засаг даргын ахалдаг Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн 5 дахь хурал Хангарьд ордны 14 давхрын хурлын А танхимд болно.

15:00 цагт: Мах, сүүний анхдугаар аяны хүрээнд сүүний хөргөлтийн танк, цахилгаан саалтуурыг /хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож байгаа/ эрчимжсэн мал аж ахуйн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, иргэдэд хүлээлгэн өгөх арга хэмжээ Гацуурт дахь Мал хамгаалах сангийн байранд болно.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй